"Tencent"-ийн ашгийн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрэв

Мэдээ

БНХАУ-ын интернэтийн томоохон компаниудын нэг "Tencent"-ийн орлого сүүлийн долоон жилийн хамгийн өндөр хурдаар өслөө. Мөн ашгийн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрч, шинжээчдийн таамгийг 35 хувиар даваад байгаа юм. Ийнхүү компанийн цэвэр ашиг 18.2 тэрбум юань буюу 2.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнд нийгмийн сүлжээний аппликейшнийг хөдөлгөөнт төхөөрөмжийн тоглоомтой хослуулж чадсан нь нөлөө үзүүлжээ. Тодруулбал, "Honour Of Kings" хэмээх хөдөлгөөнт төхөөрөмжийн тоглоомын орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг "Tencent"-ийн тайланд дурдсан байна. Мөн энэхүү тоглоомыг нийт 200 сая гаруй хүн тоглож байгаа юм. Харин нийгмийн сүлжээний "WeChat" аппликейшний хувьд, зар сурталчилгааны орлого нь өссөн дүнтэй байна. "Tencent" компани технологийн салбартаа хамгийн амжилттай компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа бөгөөд хувьцааны ханшийн өсөлт он гарсаар 70 хувьд хүрээд байна.



САНАЛ БОЛГОХ