Pew: Улс орнууд гадаад бодлогын асуудлаар В.Путинд илүү итгэл хүлээлгэж байна

Мэдээ

Улс орнууд гадаад бодлогын асуудлаар АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампаас илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэл хүлээлгэж байна гэж “Pew” судалгааны байгууллага мэдэгдлээ. Өнгөрсөн хавар явуулсан судалгаагаар нийт 36 улсаас санал авчаа. Эдгээрээс Герман, Франц, Япон тэргүүтэй 22 улс В. Путинд илүү их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин АНУ-ын Төрийн тэргүүнд итгэл хүлээлгэсэн 13 улсад Их Британи, Энэтхэг, Израйль багтжээ. Зөвхөн Танзани улс хоёр удирдагчийг гадаад бодлогын хувьд эн тэнцүү гэж үзсэн байна. АНУ-д тусдаа судалгаа явагдсан бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ энэ судалгаанд саналаа өгөөгүй байна. “Pew”-ийн мэдээлснээр, АНУ-ын иргэдийн 23 хувь нь В.Путинд итгэл хүлээлгэж байгаа бол, 53 хувь нь улсынхаа Ерөнхийлөгчид илүү итгэж байгаа гэжээ. Гэхдээ АНУ-ыг оролцуулаад 37 улсын иргэдийн 60 хувь нь В.Путинд итгэх итгэл тааруу байгаа бол, ердөө 26 хувь нь түүнийг ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа гэж үзсэн байна.



САНАЛ БОЛГОХ