Нигерийн тэрбумтан Алико Данготе АНУ, Европт хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ

Мэдээ

Африкийн хамгийн чинээлэг эрхэм, Нигерийн тэрбумтан Алико Данготе 2025 он гэхэд АНУ болон Европт хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ. Тодруулбал, 20-50 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгийг сэргээгдэх эрчим хүч болон нефть, химийн салбарт оруулахаар сонирхож байгаа юм. “Bloomberg Billionaires Index”-ийн тооцоолсноор, түүний хөрөнгө 11.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Алико Данготе хөрөнгө оруулалтаа газарзүй болон аж үйлдвэрийн салбаруудаар төрөлжүүлэх ажлыг эрчимтэй хийсэн. Мөн 2020 оноос эхлэн нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг Африкаас бусад газарт төвлөрүүлнэ гэж Алико Данготе онцолсон байна. Мөн тэрээр Африкт хүнсний аюулгүй байдал санаа зовоож байгааг дурдаад цаашид энэ салбарт анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ