Японы экспортын түвшин VII сард 13.4 хувиар өссөн байна

Мэдээ

Япон улсын экспортын түвшин долдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсөж, худалдааны тэнцэл 418.8 тэрбум иенийн ашигтай гарлаа. Энэ нь тус улсын хувьд, сүүлийн хоёр сар дараалж өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин импортын хувьд, долдугаар сард 16.3 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.8 хувиар бага үзүүлэлт боллоо. Экспортын өсөлтөд Японы дотоодын эрэлт сүүлийн гурван сар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн төдийгүй тус улсын эдийн засаг жилийн дундаж дүнгээр дөрвөн хувийн өсөлттэй байгаа юм. Энэ нь “Их-7” дундаа хамгийн өндөр өсөлт болж байна. Экспортын түвшнийг нарийвчлан харвал, Японоос БНХАУ-д хийсэн экспорт жилийн дүнгээр 17.6 хувиар, АНУ-ынх 11.5 хувиар харин Европын Холбоотой хийсэн худалдаа 3.2 хувиар өсжээ. “Tokai Tokyo” судалгааны газрын үзэж байгаагаар гадаад худалдаа энэ III улиралд ч гэсэн ашигтай гарна гэж таамаглаж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ