Хүний биед чип суулгах эрин айсуй
Технологийн зөвлөмж
Чип боловсруулах судалгаа анагаах ухааны салбарт хувьсгал хийнэ
Хүний биед чип суулгах нь заримдаа эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг боловч хийлгэх хүмүүсийн тоо олширчээ. Эрүүл мэндийн чип боловсруулах судалгаа анагаах ухааны салбарт хувьсгал хийнэ гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ энэ нь цоо шинэ чиглэл биш. 1990-ээд оноос эхлэн үржлийн мал аж ахуйд чипийг хэрэглэж ирсэн юм. Новосибирскийн эх барих эмч Александр Волчек арьсан дороо зургаан чип суулгасан аж. Заримыг нь түлхүүрийн оронд хаалга
нээх, цахилгаан хэрэглүүр ажиллуулах зэрэгт ашигладаг бол зарим нь өөр давтамж дээр ажиллаж, 800-гаас нэг килобайтын мэдээлэл агуулдаг байна.
Энэ талаар мэс засалч Владимир Хорошеваас тодруулахад, эрсдэлтэй хэдий ч хүмүүс чип суулгах нь нэмэгдэх байх гэв. Тэрбээр дээрх тохиолдлын талаар “Волчек анх удаа ийм оролдлого хийж буй хүн биш. Гэхдээ хамгийн олон чип суулгасан хүн байж магадгүй. Үүнд тодорхой аюул байдаг. Миний мэдэхээр чип жижигхэн зүйл. Том тариур, бүдүүн зүүгээр арьс руу хатгаад л болно. Ямар ч тохиолдолд халдвар, хавдар, цус бохирдолт үүсэх эрсдэлтэй” хэмээн өгүүлэв.
Түүнчлэн хэт олон чип суулгавал мэдрэлийн судсыг гэмтээж болзошгүй. Бүгдийг гарт суулгах боломжгүй тул мэдрэлийн судал олонтой мөрний хавьцаа суулгах болдог аж.
Сайн талаас нь харвал уг аргыг анагаах ухааны зорилгоор ашиглаж болно. Янз бүрийн өвчлөл тухайлбал, чихрийн шижин өвчний үед тустай байж магадгүй. “Дэлхий даяар хоёрдугаар төрлийн диабетээр өвчлөгсдийн тоо өссөөр буй. Тэдэнд глюкоз хэмжигч шаардлагатай. Хэрвээ ийм багажийг арьсанд нь суулгавал хүний цусан дахь глюкозын хэмжээг байнга тооцож мэдээлэл өгнө.
• Новосибирскийн эх барих эмч Александр Волчек арьсан дороо зургаан чип суулгасан.
• Түлхүүрийн оронд хаалга нээх, цахилгаан хэрэгсэл ажиллуулахад ашигладаг.
• Асар их мөнгө, зардал хэмнэх ба үнэн хэрэгтээ хувьсгал хийнэ.
Ингэснээр асар их мөнгө, зардал хэмнэх ба үнэн хэрэгтээ хувьсгал хийнэ” гэж мэргэжилтнүүд онцолж байна. Нөгөөтэйгүүр сахар хэмжигч үйлдвэрлэдэг компаниуд ийм шинэчлэлийг эсэргүүцэх нь дамжиггүй.
Ийм саад бэрхшээл байгаа боловч биедээ чип суулгах сонирхолтой хүмүүсийн тоо өссөн гэнэ. Дээр дурдсан эмчийг дуурайдаггүй юм гэхэд дэмждэг хүмүүс олон. Ийм технологи олон хүний санаанд нийцэж, улмаар өргөжиж, хөгжих байх гэж эрдэмтэд дүгнэж байна. Жишээ нь, түлхүүр, нүдний шилээ байнга хайж байдаг өндөр настай хүмүүст тустай. Бүгдийг гартаа багтаах тул сэтгэл зүйн хувьд амар тайван болно. Мэс засалчийн хэлснээр биед чип суулгахыг шашныхан эсэргүүцэж магадгүй юм. Гэхдээ сүсэг бишрэлтэй хүмүүс хүртэл хуучинсаг бодлоосоо салж, өөрт таатай зүйлийг хүлээн авдаг шүү дээ хэмээн доктор Хорошев ярилаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй