2.6 тэрбум төгрөгийн засвар хийжээ

Боловсрол


Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж, ерөнхий боловсролын 51 сургуульд засвар хийжээ. Үүнд улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулсныг албаныхан мэдээллээ. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, болон Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолборт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 16 сургуулийн гадна талд хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ шинээр хийжээ.


САНАЛ БОЛГОХ