"Toyota" компани тээвэр зуучийн бизнесийг сонирхож эхлэв
"Toyota" компани тээвэр зуучийн бизнест илүү их анхаарал хандуулах боллоо. Тус компанийн салбар нэгж "Toyota Tsusho" компани энэ чиглэлийн үйлчилгээгээр Зүүн Өмнөд Азид тэргүүлэгч "Grab" компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Орлогын шинэ суваг хайж буй гэгдэх "Toyota" компани нэг жилийн өмнө "Uber"-ийн цөөн тооны нэгж хувьцааг худалдан авч байжээ. Харин энэ удаад “Uber”-ийн өрсөлдөгч "Grab" компанитай хамтарч Зүүн Өмнөд Азийг хамарсан үйлчилгээ санал болгоно гэдгээ мэдэгдсэн байна.
Автомашин үйлдвэрлэгчид жолооч нарт чиглэсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх хүрээнд технологийн компаниудтай хамтрах, бас өрсөлдөх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. "Honda" компани бас “Grab”-д хөрөнгө оруулж, мотоциклын үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэх зорилгоор ийнхүү анх удаа тээвэр зуучийн компанитай хамтарч байна. 2.5 тэрбум ам.доллар босгох хүрээнд үүнийхээ дийлэнхийг "Didi Chuxing", "Softbank"-аас татахаар болсноо зарласан "Grab" компанийн зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй