Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг батлав

Мэдээ

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталсан байна. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтжээ.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг Төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа аж.




САНАЛ БОЛГОХ