Kincora Copper: Зүүн Цагаан суваргын порфир зэсийн талбайдаа өрөмдлөг хийж эхэлсэн

Уул уурхай

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Өмнөговь аймгийн нутагт байрлах порфир зэсийн талбайдаа өрөмдлөг хийж эхэллээ. Цагаан суваргын зүүн хэсэгт байрлах "Зүүн Цагаан суварга" гэж нэрлэгдсэн энэхүү талбайд нийт 2870 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. Түүний дараа геофизикийн судалгаа хийж, 5000 метрийн өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байна. "Компанийн хувьд 4.52 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт татсанаас хойш долоо хоногийн дотор ийнхүү Зүүн Цагаан суваргын өрөмдлөгийг эхэлж байна" гэдгийг “Kincora Copper”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг онцолжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд “Kincora Copper”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 25 хувиар өсөж, 0.375 канад доллар боллоо.

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьд "Улаан" нэртэй хайгуулын талбайн 51 хувийг худалдаж авах хэлцлээ эцэслэсэн байна. Худалдан авалтыг хийхэд 750 мянган доллар төлжээ. Тус компани цаашид эзэмшлээ 100 хувь болгох боломжтой юм. "Улаан" хэмээх энэхүү хайгуулын талбай нь “Erdene Resource Development”-ийн Баян Хөндий алтны талбайтай ойролцоо оршдог. Энэхүү мэдээллийн дараа “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 5.62 хувиар өсөж, 0.94 канад доллар боллоо




САНАЛ БОЛГОХ