100 хүүхдэд мэс засал үнэ төлбөргүй хийнэ

Эрүүл мэнд


Зүрхний төрөлхийн гажигтай нярай болон бага насны 100 гаруй хүүхдэд БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөххотын томоохон эмнэлгүүдэд мэс засал үнэ төлбөргүй хийх боломж бүрдлээ.

Өвчтөний эмчилгээний зардал болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан загалмайн сангаас хариуцаж байгаа юм байна. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан болон Монголын Улаан загалмайн сангаас санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд зөвхөн Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн гажигтай хүүхдүүдийг хамруулах аж.


САНАЛ БОЛГОХ