Эрээний боомтын хяналт чангарна
Зөвлөгөө
Замын-Үүд, Эрээний боомтоор нэвтэрч буй Монголын суудлын болон ачааны бүх автомашиныг энэ сарын 15-наас нарийн үзэж, шалгана гэдгээ БНХАУ-ын Эрээн хотын захиргаа мэдээлсэн байна.
Тус хотод зорчиж буй монгол иргэдийн суудлын болон ачааны, ялангуяа УАЗ-469 автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, үзэмж муутай, замын хөдөлгөөнд саад болохоос гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гаргаж буй осол аваарын тоо буурахгүй байгаа аж. Тиймээс замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор уг арга хэмжээг авахаар болжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчидтой холбоотой 30 гаруй мянган зөрчил бүртгэгдсэнийг албаныхан мэдэгджээ. Илэрсэн зөрчилд холбогдох хуулийн дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах юм. Харин ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй