“Volkswagen” компани БНХАУ-ын зах зээлээс 1.8 сая автомашинаа эргүүлэн татна
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани түлшний шахуургад алдаа илэрсний улмаас БНХАУ-ын зах зээлээс 1.8 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. БНХАУ-ын Шударга өрсөлдөөний газрын мэдээлснээр эргүүлэн татах автомашинуудад “Volkswagen”-аас гадна “Saic” болон “Faw” гэсэн тус компанийн БНХАУ дахь хувь нийлүүлсэн хоёр компанийн автомашинууд хамаарах юм байна. Улмаар эдгээр автомашин үйлдвэрлэгчид 12 дугаар сараас эхлэн түлшний шахуургыг нэмэлт төлбөр авалгүйгээр сольж өгөхөөр болжээ.
Үүнээс гадна 281 мянган автомашиныг үүнтэй ижил шалтгаанаар эргүүлэн татахыг АНУ-ын холбогдох байгууллага шаардсан гэж өнгөрсөн долоо хоногт тус компани мэдэгдээд байсан юм. Энэ нь олон улсад автомашинаа эргүүлэн татаж буй компанийн үйл ажиллагаатай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй