Зүүн азийн жүдочид Монголд цугларна
Спорт
Дэлхийн цэргийн спортын холбоо “Зүүн азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тэмцээн энэ сарын 8-9-нд болох бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ болон Казахстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улсын 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс ирнэ. Манай улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр баг оруулахаар бэлтгэл, сургуулилалтаа хангаж байгаа аж. Монгол Улсад анх удаа болох энэхүү тэмцээнд ДАШТ-ий медальтнууд болон Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино биечлэн оролцох юм байна.
Монгол Улс дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-нд 1992 онд гишүүнээр элсжээ. Үүнээс гадна Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо 2015 онд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан VI их наадамд оролцож, зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, дэлхийн 117 орны баг тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарч байв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй