“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ хаана танилцуулах вэ

Мэдээ

“Apple” компани ирэх долоо хоногт шинэ загварын гар утаснуудаа танилцуулахаас гадна нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэх зочдыг гайхшируулахаар зэхэж байна. "iPhone"-ийн шинэ загварын нээлт "Steve Jobs Theater"-ийн шинэ танхим "Apple Park"-т болно. Мөнгөлөг дээвэртэй, зургаан метрийн өндөр шилэн фасад бүхий энэхүү байгууламж нь газар доошоо дөрвөн давхар аж. Тиймээс зочид, төлөөлөгч, сэтгүүлч нар доош буухын тулд энгийн шатнаас гадна тусгайлан хийсэн "эргэлддэг цахилгаан шат" ашиглах боломжтой юм байна. Үүгээр зочдын орох гарах хаалга нэг байх ч цахилгаан шат эргэх тоолонд хүссэн давхар руугаа гарах боломжтой, өвөрмөц шийдэлтэй гэдгээрээ онцлог болжээ.

Түүнчлэн 1000 хүн хүлээж авах хүчин чадалтай энэ танхимын суудлыг арьсаар чимэглэж, тохижуулсан бөгөөд нэг суудал тутамд 14 мянган ам.доллар зарцуулсан гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж өгсөн байна.

Дэлхийд орлогоороо тэргүүлэгч "Apple" компани энэ сарын 12-нд “iPhone”-ийн гурван шинэ загвар болон бугуйн цаг, “Apple TV”-ийн шинэ загваруудыг танилцуулах юм.




САНАЛ БОЛГОХ