ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 6000 ЗОГСООЛ БАЙГУУЛНА
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өнгөрсөн жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ. Мөн уг автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьжээ.
Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах аж. Үлдсэнийг нь Чингисийн талбайд болох арга хэмжээ болон АСЕМ-ийн уулзалтын үеэр хэрэглэх юм байна. Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим жорлон ажиллуулна. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Үндэсний их баяр наадмыг наадамчин олны сэтгэлд хүрсэн, чанартай зохион байгуулахын тулд нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө гаргаж байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй