Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй эм гарах уу
“Mayo Clinic” болон “Scripps Research Institute”-ийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй эм гаргаж авсан талаар мэдээллээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөгшрөлтийн эсрэг үндсэн механизмыг ойлгож чадвал хөгшрөлттэй холбоотой өвчнүүдийг эмчлэх, явцыг нь удаашруулах магадлалтай аж. Эдгээр өвчний жагсаалтад чихрийн шижин, ясны сийрэгжилт мөн олон төрлийн хорт хавдар багтаж байгаа юм. Хөгшрөх явцад хүний эс үхэжнэ эсвэл идэвхгүй горимд шилждэг байна. Хэдий тийм боловч эрдэмтэд эс яагаад идэвхгүй горимд шилждэгийг одоо хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа юм. Энэ талаар нэг онол байдаг нь хүний биеийн хамгаалах хариу үйлдэлтэй холбон тайлбарладаг ажээ.
Идэвхгүй эс нь хүнд хэрэгцээтэй үйлдэл хийх чадамжгүй байдаг бөгөөд харин эрүүл эсэд саад болж, олноор бөөгнөрсөн тохиолдолд зүрхний доголдол, ясны сийрэгжилт зэрэг өвчлөлд хөтөлдөг байна. Харин эрдэмтэд энэ эсүүдийг үхэжсэн эс болгон хувиргах нь хөгшрөлтийг удаашруулна гэж үзэж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй