Алт тушаалт 250 кг-аар өсчээ

Уул уурхай


Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3277.20 кг алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны наймдугаар сарынхаас 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12217.8 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар дээшилжээ. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол алт” аян хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.


САНАЛ БОЛГОХ