“Балдорж” шагналын шилдгүүд тодорлоо

Амьдралын хэв маяг

Монголын сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Балдорж” шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол боллоо. Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварын шалгуур болдог, Монголын “Пулитцер” гэж нэрлэдэг энэхүү уралдаанд энэ жил 140 гаруй сэтгүүлч 279 бүтээл “сойжээ”. Үүнээс “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн” асуудал дэвшүүлсэн сурвалжилгаар шилдгийн шилдгээр тодорч, “Балдорж” шагнал хүртлээ. Дэд байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Л.Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжилгаар шалгарсан юм.

Манай сонины сэтгүүлч Б.Баярмаа, Б.Ганбаяр нар “Амины үнэтэй халуун тогоо” цуврал нийтлэлээр шилдэг аравт багтлаа. Энэхүү цуврал сурвалжилгад эцэг, эхчүүдийн хайнга байдлаас болж бага насны хүүхдүүд халуун тогоонд буцалсан хоол, цайнд түлэгдэж буй сэдвийг хөндсөн.

Монгол Улсад сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит сангаас энэхүү уралдааныг зохион байгуулдаг. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, шагнал гардууллаа. Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар оролцсон юм.


Балдорж шагналын шилдэг аравт багтсан бүтээлүүд:

1. МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн Чухамдаа, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт аль хоёр жилийн өмнө шийдэгдсэн. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уг төмөр замын санхүүжилтэд зарцуулна гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газар шийдвэр гаргаж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн зээлийн зориулалт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон- Эрдэнэ нарын “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг

2. Gogo.mn сайтын Г.Одгаравын “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга”, “Д.Нямбаяр: Жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” бүтээлүүд

3. МҮОНТ-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од нарын “Эр бор харцага” баримтат кино

4. “Засгийн газрын мэдээ” сонины Б.Баярмаа, Б.Ганбаяр нарын “Амины үнэтэй халуун тогоо” цуврал сурвалжилга

5. “Өнөөдөр” сонины Т.Энхбатын “Монголын хямрал” цуврал нийтлэл

6. “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаагийн “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”, “Хүдрийг самарчид самарч байна” цуврал сурвалжилга хоёр ч удаа өөрчлөгдөж, эцэстээ газрын тосны үйлдвэрт зарцуулахаар болж, төмөр зам дахиад л хоосон хоцорсон тавилантай. Тавантолгойн төмөр зам Энэтхэгийн зээлээс “мултарсан” шалтгаан нь Хятадын эсэргүүцлээс болсон хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Шалтгааныг нь тодруулахад, Өмнөд хөршийн “Шинхуа” групп оролцож

7. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяагийн “Хогонд дарагдсан Хөвсгөл”, “Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол”, “Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” нийтлэл

8. “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” нийтлэл

9. “Open door” сонины Б.Ерэнтэйгийн “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл

10. “Өнөөдөр” сонины Э.Харцагын “Богд уулын Нүхтийн амны түймэр”, “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга багтлаа.


САНАЛ БОЛГОХ