Монголын бонд эзэмшигчид 19.2 хувийн ашиг хүртээд байна

Хөрөнгө оруулалт


Монгол Улсын Засгийн газрын бонд эзэмшигчид энэ онд 19.2 хувийн ашиг хүртсэн байна. “Bank of America Merrill Lynch”-ийн индексээс харахад сахилга баттай, тогтвортой бодлого баримтлах, ил тод үйл ажиллагаа явуулах амлалтайгаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан Монгол, Ирак, Камерун зэрэг орны бондууд энэ оны хамгийн өгөөжтэй бондын жагсаалтад дээгүүр бичигдэж байна. “Bluebay Asset Management”-ийн хөгжиж буй зах зээл бондын судалгааны албаны дарга Грэхем Сток "Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт тухайн орны Засгийн газар хамрагдахаар тохиролцож, амлалтаа биелүүлэх чадвартай гэж үзвэл хөрөнгө оруулалтын ашигтай чиглэлд тооцдог" гэж байв. Түүний хувьд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа Монгол, Египетийн Засгийн газрын бондыг худалдаж авах шийдвэр гаргажээ. Түүнчлэн “Аviva”-ийн шинжээчид "Тогтвортой эдийн засгаа өсгөж чадсан, хөтөлбөрт хамрагдсан орнууд хамгийн том хөрөнгө оруулалтын боломж олгодог" гэж байсан юм.


САНАЛ БОЛГОХ