Нийт газрын 20 орчим хувийг өмчлүүлжээ

Мэдээ


Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын суурьшлын нэг, хоёрдугаар бүсэд оршин суугаа иргэдэд эзэмшиж байгаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аян эхлүүлсэн. Аяны хүрээнд 43 хорооны 3442 нэгж талбайд газар эзэмшдэг иргэд газраа өмчлөх боломжтой. Одоогийн байдлаар нийт газрын 20 орчим хувийг өмчлүүлээд байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд өмчлөгдөх боломжтой 79 мянга 985 нэгж талбай байгаа юм. Үүнээс улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилжээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгөөр хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулсан байна. Өнөөдрийн байдлаар худалдах боломжтой газар 425 байгаагаас "Чингис хаан" нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтжээ.  Эдгээр газрыг ашигтай бүсээр тогтоож дуудлага худалдааны эхлэх үнийг 120-300 сая төгрөгөөр үнэлээд байна.


САНАЛ БОЛГОХ