"Америкийн өдрүүд"-д 90 гаруй компани оролцов

Мөнгө ба бизнес


Монгол дахь “Америкийн худалдааны танхим”-аас зохион байгуулдаг “Америкийн өдрүүд” үзэсгэлэн, худалдаа энэ сарын 16,17-нд боллоо. Америкийн Элчин сайдын яам хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд 90 гаруй компани 100 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцов. Энэ нь Монгол, АНУ-ын бизнесийн хэлхээ холбоог илтгэн харуулж байна гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта хэлсэн. Дэлхийн алдарт “Pizza Hut” , “Samsonite” , “Forbes” зэрэг брэнд оролцсон үзэсгэлэнг сонирхогчид олон байлаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн шинэ түнш, хамтрагчаа олохоос гадна дэлхийд алдартай брэндүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах зэрэг олон боломж олгосон. Энэ утгаараа өгөөж арвин үзэсгэлэн болсныг олон нийт онцолж байна.

Энэ үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, худалдаа арилжаа эрхэлдэг Америкийн шилдэг брэндүүдийн төлөөлөл оролцлоо.


САНАЛ БОЛГОХ