Дижитал зар сурталчилгааны компаниуд хэн нэгнийг гутаасан сурталчилгааг хэрэглэгчдэд харуулахгүй

Мэдээ

Дэлхийн тэргүүлэх дижитал зар сурталчилгааны компаниуд цахим сурталчилгаагаа хязгаарлаж эхэллээ. Учир нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гутаан доромжилсон өнгө аяс бүхий зар сурталчилгаа сүүлийн үед нэлээд газар аваад байгаа юм. Тиймээс “Facebook”, “Google” компаниуд хэн нэгнийг доромжилсон, нэр төрд нь халдах зорилготой сурталчилгааг хайлтын системээс хасаж, хэрэглэгчдэд харуулахгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. АНУ-ын интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд программ хангамжид суурилсан үйлчилгээ, зар сурталчилгааных нь бизнес нийгэмд хэр зэрэг нөлөөлж байгааг анзаарсан тул энэ арга хэмжээг авсан гэдгээ мэдэгджээ. "Хэрэглэгчдийг буруу зүйлд уриалсан утга агуулга бүхий сурталчилгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ төрлийн сурталчилгааг идэвхгүй болгосон хэвээр байх болно" гэж “Facebook” компани мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ