"The Handmaid's Tale", "Big Little Lies" бүтээл "Emmy Awards"-аас хамгийн олон шагнал хүртлээ

Мэдээ

Дэлгэцийн бүтээлийн шилдгийг шалгаруулах 69 дэх удаагийн "Emmy Awards" ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. АНУ-ын Калифорн мужийн Лос-Анжелес хотноо болсон ёслолоос "The Handmaid's Tale", "Big Little Lies" зэрэг бүтээлүүд хамгийн олон шагнал хүртсэн байна. Канадын зохиолч Маргарет Этвудийн зохиолоос сэдэвлэсэн "The Handmaid's Tale" цуврал "Шилдэг драм", драмын төрлийн "Шилдэг зохиол"-ын шагнал хүртлээ. Энэхүү цувралын уран бүтээлчид нь драм цувралын “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй гол дүр” болон “Шилдэг туслах дүрийн жүжигчин” шагналын эзэд болжээ. "The West Wing" цувралаараа олонд танигдсан Элизабет Мосс энэ төрөлд “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан байна.

Харин Австралийн зохиолч Лиана Мориартигийн бүтээлээс сэдэвлэсэн, HBO-ийн инээдэм-драмын төрлийн бүтээл "Big Little Lies" мини цувралын уран бүтээлчид “Шилдэг тусгай бүтээл”, “Тусгай бүтээлийн шилдэг эмэгтэй гол дүр”, “Эмэгтэй шилдэг туслах дүрийн жүжигчин”, “Эмэгтэй шилдэг туслах дүрийн жүжигчин” болон “Шилдэг найруулагч”-ийн эзэд болжээ. Энэ төрлийн бүтээлийн “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин”-ээр "The Night Of" бүтээлийн Риз Ахмед тодорчээ.



САНАЛ БОЛГОХ