БНХАУ-ын нүүрсний олборлолт буурчээ

Түүхий эд


БНХАУ-ын нүүрсний олборлолт хоёрдугаар сараас хойш анх удаа хоёр сар дараалан буурлаа. Ингэснээр тус улсын нүүрсний олборлолт сүүлийн зургаан сарын доод түвшиндээ хүрсэн байна. Учир нь Шаньси дэх нүүрсний уурхайд хэд хэдэн осол гарснаас аюулгүй байдлын хяналтаа чангатгасан. Энэ нь олборлолт буурахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Наймдугаар сард тус улсын нүүрсний олборлолт сарын дүнгээр 1.2 хувиар буурч, өдөрт 9.38 сая тоннд хүрсэн. Гэхдээ жилийн дүнгээр 4.1 хувиар өсчээ.

Өнгөрсөн сард Шаньси мужид байрлах нүүрсний уурхайд зургаан удаа осол гарч, 20 хүн амиа алдсан гэж БНХАУ-ын Төрийн өмчит “China Coal News” агентлаг мэдээллээ. Ийнхүү олборлолт буурсны улмаас тус улсын  нүүрсний импорт наймдугаар сард эрчимжиж, 14 сарын доод цэгээс эргэн сэргэжээ. Харин “China Shenhua”- гийн нүүрсний борлуулалт наймдугаар сард жилийн дүнгээр 11 хувиар өсөж, 38.2 сая тоннд хүрсэн байна.

САНАЛ БОЛГОХ