БНХАУ-ын эзэмшилд байдаг АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны хэмжээ огцом өсөв

Мэдээ

БНХАУ-ын эзэмшилд байдаг АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны хэмжээ сүүлийн нэг жилийн хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Хятадын Засгийн газар хөрөнгийн гадагш чиглэсэн огцом урсгалыг зогсооход чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Тус улсын эзэмшилд байдаг АНУ-ын бонд, үнэт цаасны хэмжээ долдугаар сард өмнөх сараас 19.5 тэрбум ам.доллараар өсөж 1.17 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь зургаа дахь сардаа дараалан өсөж буй үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцээд Японы эзэмшилд байдаг АНУ-ын үнэт цаасны хэмжээ долдугаар сард 1.11 их наяд ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх сараас 22.3 тэрбум ам.доллар буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээгээр өссөн дүн болжээ. БНХАУ энэ оны зургадугаар сараас АНУ-ын үнэт цаас эзэмшлийн хэмжээгээрээ эргэн тэргүүлж эхэлсэн. Үүний өмнө тус үзүүлэлтийг Япон улс найман сарын турш тэргүүлсэн юм.



САНАЛ БОЛГОХ