Дональд Трамп НҮБ-д шинэчлэл хийхэд анхаарахыг уриалжээ

Мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцүүлэг даваа гарагт болсон. Энэ үеэр Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, хэлэлцээрээс гарах Д.Трампын засаг захиргааны шийдвэрийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Уур амьсгалын асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг Альберт Гор болон Майкл Блумберг нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзаж, Парисын хэлэлцээрт тусгасан зорилтууддаа хэрхэн хүрэх талаар санал солилцжээ. Үүнээс гадна хэд, хэдэн улсын төлөөлөгчид "Ирма" хар салхины учруулсан хохирлын талаар дурдаад, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авах хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Карибын бүс орчимд хар салхины улмаас үүссэн хохирлыг барагдуулахад оруулах олон улсын үүрэг оролцооны талаар хэлэлцсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээг бууруулах нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд бэлтгэж байгаа төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг онцолсон.

Тэгвэл НҮБ-аас зохион байгуулж байгаа арга хэмжээний үеэр тавьсан анхны мэдэгдэлдээ АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп НҮБ-д шинэчлэл хийх, төсөл хөтөлбөрүүдийн өртөг зардал, хүнд суртлыг бууруулахад анхаарал хандуулахыг гишүүн орнуудад хандан уриалжээ. Харин тэрээр мягмар гарагт буюу өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дахь удаагийн чуулга уулзалтад анхны мэдэгдлээ хийх юм.



САНАЛ БОЛГОХ