Дампуу газрын нэг өдөр

Сурвалжилга


Гаалийн байцаагчтай харьцана гэдэг “салхины өөдөөс шээхтэй адил”

Зах зээл өргөжиж, худалдаа наймаа цахимжсан өнөө үед ядарсан үйлчилгээтэй дампуу газрын хүнд сурталд иргэд өвдөг сөгдөж байна. Төлбөрийг нь төлчихсөн, өөрийн нэр дээр ирсэн ачаа, бараагаа Монголын гаальд шалгуулаад авахын тулд үнэгэн заль гаргахаас эхлээд уур уцаараа барах энүүхэнд. Гаалийн мэдүүлэг бөглөж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх, байцаагчийн арга эвийг олохын тулд бүтэн өдөр хангалтгүй.

Үүнээс дааж давшгүй нэг хүндрэл нь өөрсдийгөө “хаан” гэж эндүүрсэн, заан шиг лазан гаалийн байцаагчдын ая эвийг олох. Эвээ олохгүй бага зэрэг будилахад л зарим байцаагч тэсрэх бөмбөг атгасан сармагчин мэт яаж ч мэдэхээр. Ялангуяа, долоо хоногийн ажлын эхний өдөр бол гаалийн байцаагчид эрдэнэс манаж суугаа араатан лугаа сүрээ гайхуулж, эрх мэдлээрээ далайлгахаараа нэг болдог тул иргэдийн бухимдал дээд цэгтээ тулдаг аж.

Бид олны хэлдгээр нисэхийн гааль буюу DHL дэх гаалийн хяналтын бүсийг сурвалжлахаар очсон юм. Үүдээр ормогц хүрэн цамц өмсөж, цүнхээ мөрнөөсөө ташуулдуулан үүрсэн нэгэн эмэгтэй “Нэг кг-тай ганц бараа саатчихлаа. Захиалагч руу нь яриад өөрийн биеэр ирж мэдүүлэг бүрдүүлж, татвар төл гэж нь хэлэхээс” хэмээн утсаар ярьж зогсов. Англиас захиалгын ачаа зөөдөг тэрбээр даваа гарагийн өглөөнөөс хөөцөлдөн байж дараа өдрийнх нь цайны цагийн дараа арай гэж бараагаа авчээ.

“Toyota Est” маркийн авто- машиныхаа арын суудалд бүх бараагаа ачихад нь хамжил цангаа түүнээс ямар бараа саатсаныг нь лавлав. Тэрбээр “Уг нь саатах учиргүй ачаа л даа. Хүмүүс монголоос хайгаад олдохгүй витаминаа гаднаас захидаг юм. Өмнө нь орж ирж байгаагүй болохоор саатчихлаа. Байцаагч нь захиалагч заавал өөрөө ирэхээс нааш олгохгүй гэх юм” гэв.

Харин 20 гаруй насны нэгэн эмэгтэй “Байцаагчийн хөлд сөгдөх шахам царайчлан байж л нэг их өндөр татвар тавиулсангүй” хэмээв. Түүний авсан гурван сая төгрөгийн үнэтэй цагны татвар тооцоолж байснаас нь 20 мянган төгрөгөөр илүү бодогджээ. “Бүрдүүлэлтийн эгч на дад байцаагчтайгаа аятайхан харьцаарай. Аргыг нь олохгүй, эвгүйтвэл өндөр татвар ногдуулна шүү” гэж захиад нэг байцаагч зааж өгсөн. Өнөөх рүү нь яваад очтол бичиг баримт үзэнгүүтээ татвар төлөх шаардлагагүй гэсэн. Тэгснээ гэнэт “Өө, энэ миний хариуцах бараа биш байна” гээд өөр байцаагч руу явууллаа. 40 гаруй насны махлаг эмэгтэй бичиг баримт шалгаснаа, интернетээр цагны марк шалгаад татвар ногдуулсан. Уг нь цагны төлбөр төлсөн баримтаа авчирсан бол татвар нь бага байх байсан юм билээ.

Ер нь татварын хэмжээ, хэр үйлчилгээ үзүүлэх зэрэг нь байцаагчийн үзэмжээс шалтгаалдаг юм байна” гэлээ.

ХҮНД СУРТАЛД ДӨЖӨРСӨН 10 ЖИЛ
Гаалийн байцаагч нар монголчуудыг үнэхээр бөхөлзүүлж, хурууныхаа үзүүрээр зарцалж чадаж байна. Агуулахын ахлах байцаагч хэмээх хаягтай цонхны цаана 50 гаруй насны эр 20-той болов уу гэмээр залууг “Цаад булангаа тойроод түлхүүр аваад ир” хэмээв. Гаалийн байцаагчийн дүрэмт хувцастай түүний царай “хувирал багатай, нүд нь хүйтэн” гээд тодотгочиход хол зөрөхөөргүй. Цонхны цаана түүнд бараг л хийгээд байх ажил байхгүй юм. Гагцхүү ачаагаа хүлээж байгаа иргэдийн дундуур алхаж, эргэн тойрныг үе үе ажиглана. Харин түүнтэй хамт нэг өрөөнд суудаг шар хувцастай, махлагдуу эмэгтэй ирсэн хүн бүртэй харьцах аж.

Энэ зуур амьсгаа өндөртэй явсан нэгэн залуугаас яриа өдөв. Германаас өдөр тутмын гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн импортолж, борлуулдаг байна. Төмөр зам, агаар гээд бүх л гаалиар олон жил үйлчлүүлсэн аж. Гаалийн үйлчилгээний чирэгдлийн талаар асуухад “Ах нь 10 гаруй жил ийм ажил хийж байна. Олон жилийн туршлагаараа цагаа хэмнээд сурчихсан. Гэхдээ ачаа бүрийн бар кодыг уншуулж байж рентгенд оруулдаг болчихсон учраас удаан хүлээдэг болсон. Өчигдрөөс хойш л эндэхийн үүдийг маналаа. Өчигдөр ачаалал, бухимдал арай дэндүү байсан. Нэг хүүхэн бүр нүүр рүүгээ цаас шидүүлэх шахсан. Байцаагчийн ширээн дээр тамгыг нь авчирч өгөхдөө хүчтэй тавьснаас дургүйг нь хүргэсэн” хэмээв.

• Тэрбээр гурван хоног өнгөрөхөд ачаагаа гаалийн агуулахаас авч чадаагүй аж. Эцэст нь, төлбөрөө 75 хувийн хөнгөлөлттэй төлсөн баримтаа хавсаргана гэж ГЕГ-ын дэд даргад бичгээр амлалт өгчээ.

• Байцаагчийн хөлд сөгдөх шахуу аашилж байж л нэг их өндөр татвар тавиулсангүй.

• Монголын гаалиар чирэгдэл багатай үйлчлүүлэхэд наанадаж 10 жилийн туршлага хэрэгтэй юу.

Ер нь энд анх ирж байгаа болон хааяа үйлчлүүлдэг хүмүүст гаалийн үйл ажиллагаа тээртэй, хүнд суртал ихтэй, дэндүү их зовоодог аж. Гаалийн бүрт гэлийн мэргэжилтэн, татварын болон мэргэжлийн хяналтын байцаагчтай уулзана. Дараа нь хяналтын бүрдүүлэлт, татвараа төлөх гээд тэнд буг болтлоо хүлээж, “тавилга” болтлоо саатах шалтгаан барагдахгүй олон. Бүх бичиг баримтаа арай гэж бүрдүүлээд бараагаа шалгуулах гэтэл байцаагч нь алга болчихно. Ялангуяа, энэ хүндрэл нисэх буудлын терминал, шуудан илгээмжийн гааль дээр их ажиглагддаг.

“Буяныг бүү гарга, бузрын бүү оруул” гэсэн уриатай монголын гаалиар чирэгдэл багатай үйлчлүүлэхэд наанадаж 10 жилийн туршлага хэрэгтэй юу.

ГААЛИЙН ХҮНД СУРТЛЫГ ГАДНЫНХАН АНДАХГҮй 
Дампуу газар хагас өдрийг өнгөрүүлэхдээ хэд хэдэн танил тайгаа таарав. Тэдний нэг болох нэгэн их сургуулийн багш гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Шанхайгаас явуулсан сурталчилгааны бүтээгдэхүүн авахаар иржээ. Канон хайж явах үед нь түүнтэй тааралдав. Бараа авах өргөдлийн маягт бөглөөд иргэний үнэмлэхний хуулбараа хавсаргах ёстой юм байна. Харамсалтай нь, энэ байшинд байдаг цорын ганц хувилагч дээр “түр ажиллахгүй”  гэсэн тайлбар хадсан байлаа.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сурах бичгээ авах гэж гаалийн ерөнхий газрын орлогч даргын үүдийг сахисан түүхээ хуваалцав. “Бид оюутан солилцооны хүрээнд англиас сурах бичгээ 75 хувийн хөнгөлөлттэй худалдаж авахаар болсон. Гэтэл гааль дээр үнийн дүнгээ худал мэдүүлсэн байна. Ийм өндөр хөнгөлөлт эдлэх учиргүй. Хөнгөлөлтийн дээд хязгаар 20 хувь байдаг. Өндөр хувьтай хөнгөлөлт бол заавал тусдаа гэрээтэй байх ёстой гэсэн тайлбар өгсөн. Азаар англичууд монголын гааль дээр ийм чирэгдэл болдгийг нь мэдээд цахим шуудангаар албан ёсны тайлбар хийж өгсөн. Тэгэхгүй бол англид тусгай гэрээ байгуулахад маш олон сарын үйл явц шаардагддаг тул түншүүд маань үүнээс зайлсхийдэг юм.

Байцаагчтайгаа аятайхан харьцаарай. Эвгүйтвэл өндөр татвар ногдуулна

Тиймээс цахим шуудангаар баталгаа гаргаж өгсөн” гэж ярив. Ийн чирэгдэл болсноос тэрбээр гурван хоног өнгөрөхөд ачаагаа гаалийн агуулахаас авч чадаагүй аж. Эцэст нь, төлбөрөө 75 хувийн хөнгөлөлттэй төлсөн гэдэг барим таа хавсаргана гэж ГЕГ-ын дэд даргад бичгээр амлалт өгч байж оюутнуудаа сурах бичгээр хангажээ.

Гаалийн хүнд суртал зөвхөн ганц нэг үйлдлээр хязгаарлагдаагүй. Зөрчлийн тухай хууль гэж нэг “гай”-аас болж манай худалдааны түнш төдийгүй томоохон донор болж буй япончууд манай хүнд суртал, дампуу жишгийг андахаа болих нь. Хоёр жилийн өмнөөс дарханд хэрэгжиж эхэлсэн нарны цахилгаан станцын ажилчид бас үйлээ үзэж, үгээ хэлж яваагаа бидэнтэй хуваалцав. Нарны дэлгэц, тоног төхөөрөмжийг салхи, борооноос хамгаалдаг тусгай будгаар буддаг аж. Оруулж ирэхийн тулд гаальд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойгоо мэдээд, арай гэж аргаа олоод явж байтал Зөрчлийн тухай хуулийн дагуу ахин нэг дамжлага нэмэгдчихэж. Бүтээгдэхүүний тайлбар, зааврыг заавал монгол, орос, англи хэлний аль нэгээр орчуулсан байх шаардлагатай гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч шаарджээ. Уг нь нэг талдаа япон, нөгөө талдаа англи шошготой аж. Гэтэл заавал японыг нь орчуул гэсэн гэнэ. Тэгсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ шаардлага нь зөвхөн бусдад худалдаж, борлуулах бараанд хамаатай, шууд өөрөө хэрэглэж байгаа хүлээн авагчид хамаарахгүй юм байна.

Иргэдэд чирэгдэл, хүнд сур тал учруулдаг төрийн байгууллагуудын эхний гуравт угаасаа л гаалийнхан нэрлэгддэг гэсэн шиг дөжирч, ярвайсан байцаагчид дүрдээ итгэжээ. ДНБ-ий 17 хувийг нуруун дээрээ үүрч явдаг худалдааны салбарынхныг сөгдүүлсэн гаалийн байцаагчидтай харь цахад “салхины өөдөөс шээхтэй адил” хэцүү цаг хэзээ дуусах вэ.


САНАЛ БОЛГОХ