Хармагтай ордод зэс, алтны өндөр агууламж илэрлээ
Дэлхийн хандлага
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Хармагтай ордод хийсэн өрөмдлөгийн дүнгээ танилцууллаа. Тус ордод 234 метрийн гүнд 0.57 хувийн зэсийн агууламж, харин 466 метрт 1.04 грамм алт илэрсэн байна. Мөн 418 дугаартай өрөмдлөгөөр 212 метрийн гүнд 0.36 хувийн зэсийн агууламж, 333 метрт тонн хөрс тутамд 0.38 грамм алт илрүүлжээ. "Xanadu Mines"- ийн гүйцэтгэх захирал Андрью Стьюарт "Эдгээр эерэг үр дүн нь Хармагтайн ордын чанарыг батлан харуулж байна" гэж мэдэгдсэн юм. Цаашид очир эрдэнийн хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөснөө тус компани мэдэгдлээ.
Үүнээс гадна “Rio Tinto”-ийн Санхүү хариуцсан захирал Крис Линч ирэх онд ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Тэрбээр 2011 онд “Rio Tinto” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр элсэж, 2013 оноос санхүү хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэх болсон. Тус компанийн удирдлага түүнийг орлох мэргэжилтэнг хайж эхэлсэн, ойрын хугацаанд танилцуулна гэж мэдэгдлээ. Энэхүү шийдвэрээс нэг сарын өмнө “Rio Tinto” компанийн хагас жилийн ашиг хоёр дахин өссөнөөр түүхэн дэх хамгийн өндөр ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэд олгосон. Мөн тус компани энэ онд Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй