Япон улсын экспорт 18.1 хувиар өсөв
Японы экспорт наймдугаар сард хоёр дахь сардаа дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Японы импорт наймдугаар сард мөн хоёр оронтой тоогоор буюу 15.2 хувиар өссөн байна. Үүгээр тус улсын худалдааны тэнцэл 113.6 тэрбум иений ашигтай гарчээ. Энэ онд Япон улсын экспорт тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ сүүлийн саруудад импорт өсөж буй нь дотоодын эрэлт тогтворжиж байгаагийн илэрхийлэл гэж шинжээчид тайлбарлажээ. Японы эдийн засаг II улиралд жилийн дүнгээр 2.5 хувь өссөн байна. Энэ нь дундаж өсөлтөөс хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.
Тус улсын худалдааны үзүүлэлт сайжирсан нь гол шалтгаан нь иений ханш суларсантай холбоотой аж. Хэдий тийм боловч инфляцын түвшин нь Японы Төв банкны хоёр хувийн зорилтот түвшнээс хамаагүй доогуур байгааг шинжээчид онцолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй