Жижиг, дунд бизнест даатгал чухал

Мөнгө ба бизнес


Азийн орнуудын төр-хувийн хэвшлийн “Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтаар жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг хөндлөө. Азийн бизнесийн багагүй хэсгийг жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуй, тариалан, далай тэнгисийн ан агнуур эрхлэгчид эзэлдэг. Эдгээр бизнес эрхлэгчийг чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал хэвээр байгааг уулзалтад оролцогчдод онцолж байна. Дээрээс нь жижиг, дунд бизнес эрхлэгчид нь байгалиас хэт хамааралтай. Тиймээс эрсдэлийн даатгалд хамруулах нь чухал байгааг онцлов. Улаанбаатар хотод болж буй зөвлөлдөх уулзалтад Монгол, Вьетнам, Индонез, Пакистан, Филиппин зэрэг улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт багагүй хор хохирол учруулж буй зуд турхан, ган гачиг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй. Эрсдэлээ даатгах нь жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг болон шингэж, эргээд бизнес эрхлэгчиддээ өгөөжөө өгөх талаар хэлэлцсэн. Өндөр хөгжилтэй орнуудын энэ чиглэлийн туршлагыг ч хуваалцлаа.


САНАЛ БОЛГОХ