Шаргал намрын эгэл төрх

Сурвалжилга


Өнгөнд нь дурлаж, үнэрт нь эрхгүй татагдах ганган шар өдрүүдийг завгүй элээсээр нэг л мэдэхэд намрын дунд сар талдаа орох нь ээ. Дүн өвлийн анир чимээгүйг угтах гээд зөвхөн монголчууд л зөгий шиг ажилладаг юм болов уу. Гэвч ногоон тэрлэгээ шар хүрмээр сольсон намрын сайхныг тодотгох зүйл үүнээс өөрийг би нэрлэж чадахгүй. Гагцхүү нүүдлийн шувууд, нарны илчийг нь үгүйлэхүйеэ сэтгэл гэгэлзэж, бие жинддэг боловч энэ алтан өнгөнд яагаад ч юм би ухаангүй дуртай. Энэ намрын ганган бөгөөд тод өнгийг надтай адил ажиж амжаагүй бол манай гэрэл зурагчны бэлтгэсэн “Шаргал намар”-т саатаарай.


"Алтан намар" араажаваар явж байна. Дагаж дуулмаар сайхан дуу. Хадлан бэлтгэх их ажил ар араасаа ундарна. Аавдаа шинэ цайгаа ачлалт охин нь уудална.



Туул гол тунгалаг сайхнаараа урсана. Голоо эмжих бургас нь нарны өнгөнд хэдийнэ хувилжээ.

Орон хотын амьдрал намар шиг налайхгүй ч олон хүний сэтгэлд нэгийг бодуулна.



САНАЛ БОЛГОХ