Дэлхийн банк: Монголын 2017 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.8 хувиар үнэллээ

Мэдээ

Дэлхийн банк Монгол Улсын 2017 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.8 хувиар үнэллээ. Харин 2018 онд 3.1 хувь, 2019 он болон түүнээс цааш долоон хувиас давах боломжой гэж тооцжээ. Өнгөрсөн онд тааруу үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэсэн шалтгааныг уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбон тайлбарласан юм. Мөн оны эхний хагаст ажилгүйдлийн түвшин 8.6 хувь руу бууж өрхийн орлого 2.6 хувиар өссөн зэрэг нь эдийн засаг сэргэж байгаагийн дохио гэж дүгнэлээ. Харин инфляци Төв банкны зорилтот найман хувьд хүрнэ гэж тооцсон байна. Тиймээс эдийн засгаа дэмжих тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.



САНАЛ БОЛГОХ