БНСУ: АНУ-тай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэж харахад бэлэн

Мэдээ

БНСУ “2012 онд АНУ-тай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэж харахад бэлэн” гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ хэлэлцээрийг шинэчлэхгүй бол цуцлах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн юм. Хоёр талын Засгийн газрын төлөөлөгчид Вашингтон хотноо хийсэн уулзалтын дүнд "БНСУ, АНУ харилцан ашгаа нэмэгдүүлэхийн тулд чөлөөт худалдааны хэлэлцээртээ өөрчлөлт оруулахад санал нэгдсэн" гэж БНСУ-ын Худалдааны сайд мэдэгдсэн байна. АНУ-ын талаас БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны гэрээгээ шинэчилж Шударга өрсөлдөөн бүхий харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Солонгосын хойгийн асуудал хурцадмал байгаа энэ үед АНУ БНСУ-д автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү олноор нь нийлүүлэхийг зорьж байна гэж шинжээчид харж байна. Талууд чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэх хүрээнд өнгөрсөн наймдугаар сард уулзалдсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Харин дараагийн шатны уулзалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.




САНАЛ БОЛГОХ