Тереза Мэй: Их Британи, Европын орнууд харилцан ашигтай хэлэлцээрт хүрч чадна гэдэгт итгэлтэй байна

Мэдээ

BREXIT-ийн хүрээнд Их Британи, Европын орнууд аль алинд нь харилцан ашигтай хэлэлцээрт хүрч чадна гэдэгт итгэж байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ. Тэрбээр "Талууд аль болох түргэн хугацаанд хэлэлцээрт хүрэх хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тереза Мэй “BREXIT-ийн хэлэлцээ зарим талаар хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгааг мэдэж байна. Гэхдээ бид үүнийг зөвөөр, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг эрхэмлэн, ирээдүйгээ баттай төсөөлөхийг хүсвэл Их Британи болон Европын орнуудад ашигтай хэлэлцээрт хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Талууд эрх ашигтаа нийцсэн зөвшилцөлд хүрэхийг хүсэж байгаа. Зарим нь биднийг бэлэн биш гэж санаа нь зовж байна. Хэдий тийм боловч ямар ч нөхцөл байдалд бэлэн байх нь Засгийн газрын үүрэг. Хэлэлцээний багийнхан цаг алдахгүй зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэж хэлмээр байна” гэж мэдэгдлээ.




САНАЛ БОЛГОХ