Австралид орон сууцны үнэ Их Британи, АНУ-ынхаас илүү өндөр байна

Мэдээ

Амьдрахад тааламжтай үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Австралийн Мельбурн хотод орон сууцны борлуулалт саарчээ. Сүүлийн долоон жилийн турш "амьдрахад хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн" гэгдэж буй тус хотод залуучууд орон сууцтай болох нь эрс багассан байна. Тодруулбал, 25-34 насны залуучуудын дөнгөж 45 хувь нь өөрийн эзэмшлийн орон сууцтай байгаа нь 1980 онтой харьцуулахад 16 хувиар буурсан дүн аж. Ялангуяа сүүлийн 10 жилд эрс буурсан гэж шинжээчид онцоллоо.

Тухайлбал, "Grattan Institute"-ийн шинжээчид "Австраличууд өөрсдийн эзэмшлийн орон сууцтай болох мөрөөдөл талаар болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд тус улсын Засгийн газарт дор хаяж хоёр жилийн хугацаа хэрэгтэй" гэж тайлбарлажээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ хамгийн өндөр хотуудын жагсаалтын тэргүүн эгнээнд Австралийн Сидней хот бичигдэж байгаа бол Мельбурн зургадугаарт оржээ. Сиднейд орон сууцны үнэ сүүлийн 15 жилд 140 хувиар өсжээ. Энэ нь Нью-Йорк, Лондон хотуудаас өндөр үзүүлэлт юм.




САНАЛ БОЛГОХ