SUV ангиллын автомашин авахаар төлөвлөсөн бол “Bentley Motors”-ийн “Bentayga”-ийг сонгоорой

Мэдээ

Хэрвээ та 200 мянган ам.доллараар SUV ангиллын автомашин худалдан авахаар төлөвлөж буй бол “Bentley Motors”-ийн 2018 оны “Bentayga” загварыг сонгохыг “Bloomberg Pursuits” зөвлөж байна. Энэхүү автомашин нь зургаан литрийн багтаамж бүхий хос турбо W12 хөдөлгүүр, найман шатлалт хурдны хайрцагтай. Мөн 600 морины хүчтэй, дөрвөн секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах чадалтай 300 км/цагийн дээд хурдтай юм байна.

Үүнээс гадна найман инчийн мэдрэгчтэй дэлгэц, бүх мэдээллийг нэг дор харуулах хяналтын самбар, дуу хоолойгоор удирдах системээр тоноглогджээ. “Bentley Motors”-ийн хувьд "Exp 9 F" консепт загвараа дөрвөн жилийн турш хөгжүүлсний дараа SUV ангиллын анхны автомашин болох "Bentayga"- ийг 2015 онд танилцуулж байсан юм.




САНАЛ БОЛГОХ