Нобелийн Энхтайвны шагналыг "Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян" хүртэв

Мэдээ

2017 оны Нобелийн "Энхтайвны шагнал"-ыг "Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян" байгууллагад олголоо. Цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналыг олгосон байна. Швейцарын Женев хотод төвтэй тус байгууллага нь 2007 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 101 улсын 468 Төрийн болон Төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг аж. Монгол Улсын "Цэнхэр сүлд" төрийн бус байгууллага анх байгуулагдсан цагаас нь эхлэн гишүүнээр элсэн хамтран ажилласаар иржээ. Энэ жилийн "Энхтайвны шагнал"-д нийт 318 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 215 нь хувь хүн, 103 нь байгууллага байсан байна. Харин өнөөдөр Нобелийн "Эдийн засгийн шагнал"-ын эзэн тодорно.




САНАЛ БОЛГОХ