Нийслэлд бүтцийн өөрчлөлт хийнэ
ТОМИЛОЛТ
С.Амарсайхан хэлэх үгээ бэлдэж ирснээс харахад үр дүн тодорхой байжээ
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш сар гаруйн хугацаанд удирдлагагүй байсан нийслэлийн “парламент”- ыг цаашид С.Амарсайхан удирдахаар боллоо. Нийслэлд бүтцийн өөрчлөлт хийнэ Тус албан тушаалд МАН-ын бүлгээс Б.Баярсайхан, С.Амарсайхан нарыг дэвшүүлсэн.
Гэвч хоёр хуваагдсан нийслэлийн МАН-ын бүлгийн дотоод зөрчлөөс үүдэн санал хураалт эхний удаад тэнцэж, нөгөөд нь завсарлагаар өндөрлөж байв. Харин өчигдрийн хуралдааны тухайд Ардчилсан намын бүлгийн нэг цагийн завсарлагыг эс тооцвол ямар нэгэн саад байсангүй. Санал хураалтад оролцсон 41 гишүүний 22 нь С.Амарсайханы төлөө саналаа өгчээ. Харин Б.Баярсайхан 19 гишүүний саналыг авсан боловч гурван саналаар ялагдал хүлээв. Товчхондоо өмнөх санал хураалтын үеэр цагаан хуудас өгч эсэргүүцлээ илэрхийлсэн Ардчилсан намынхан энэ удаа С.Амарсайханыг дэмжлээ.
Хуралдааны явцыг харахад НИТХ-ын даргын төлөөх санал хураалтын үр дүн өмнө нь тодорхой болсон байв. Ялалт байгуулсан С.Амарсайхан тамгаа хүлээж авсныхаа дараа хэлэх үгээ хэдийнэ бэлдсэн харагдлаа. Арав орчим минут үргэлжлэх үгэндээ тэрбээр “Олон сарын турш зогсонги байсан НИТХ гацаанаас гарч, цаашид хэвийн үргэлжлэх боломж нээгдлээ. Өнгөрсөн хугацаанд НИТХ, гүйцэтгэх удирдлагын баг цаашлаад харьяа хэлтэс, албаны үйл ажиллагаа уялдаа холбоогүй, хариуцлага сул, гүйцэтгэл муу, төлөвлөсөн төсөл хөтөлбөр удаашралтай явж, нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаагүй тул цаг алдалгүй засах шаардлагатай байсан.
Цагаан санал өгсөн АН-ынхан энэ удаа С.Амарсайханыг дэмжлээ
Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд бид нам нэрээр нүдээ боож, чихээ бөглөн, аливаад олонхиороо хүч түрэх ёсгүй гэж үзсэн” хэмээн тодотгож байлаа. Мөн цаашид зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэн ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Мөн намчирхал, туйлшралтай эвлэрэхгүй гэдгээ ч уламжлав. Түүнчлэн тэрбээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын бүтцийг өөрчлөх нь тодорхой боллоо. “Албан тушаалтны эрх үүргийг тодорхой болгож, хүний нөөц боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлж, хариуцлага ёс зүйг дээшлүүлж, хүнд суртал,авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь үгүй хийх”-ийн тулд дээрх өөрчлөлтийг хийнэ гэдгээ С.Амарсайхан мэдэгдлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй