Зоонозын өвчний тархалт нэмэгджээ

Эрүүл мэнд

Сүрьеэ, галзуу, шувууны томуу, гахайн сонгомол мялзан өвчний тархалт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгааг Монгол болон Япон улсын эрдэмтэд онцоллоо.

Өнөөдөр дэлхийд жилд дунд­жаар 1.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, 800 мянган хүн нас бардаг аж. Японы профессор Ясухико Сүзүки “Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ихсэж байгаа. Харин Монгол Улсад харьцангуй бага боловч эм, эмчилгээндээ дарагдахгүй байгаа. Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар эмчилгээнд анхаарал хандуулж, судалгаа хийж байгаа” гэв.

“Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон ул­сын хэлэлцүүлэгт Монгол дахь нохойн парвовирусын талаар ХААИС-ийн доктор, профессор Т.Уянга илтгэл тавьсан юм.

Нохойн парвовирус нь халдвар­лалт өндөртэй нарийн гэдэсний цусархаг үрэвсэл үүсгэн улмаар үхэлд хүргэдэг өвчин аж.

Улаанбаатар хотын жижиг амьтны эмнэлгээр үйлчлүүлж буй шингэн алдсан, бөөлжсөн өвчний шинж тэмдэгтэй 33 гө­лөгний өтгөний дээж цуглуулж, шинжилгээ хийхэд парвовирус илэрчээ. Тиймээс уг шинжилгээг тэжээвэр амьтдад хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Японы эрдэмтэн судлаачид Монголын Халдварт өвчин судлалын үндэс­ ний төвийн эмч нартай судалгаа шинжилгээнд хамтран ажиллаж буйгаа дуулгав.

САНАЛ БОЛГОХ