Yonhap: БНАСАУ хэдийд ч пуужингийн туршилт хийхэд бэлэн

Мэдээ

“БНАСАУ хэдийд ч пуужингийн туршилт хийхэд бэлэн” гэж БНСУ-ын мэдээллийн “Yonhap” агентлаг мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын батлан хамгаалахын албаныхан Умардын ээлжит пуужингийн туршилтад бэлтгэж эхлээд байгаа юм. Улмаар БНСУ, АНУ-ын цэргийн хүчин энэ долоо хоногт Солонгосын хойгт хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөжээ. Харин энэ талаар "Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт дайн өдөөж болзошгүй болгоомжгүй үйлдэл" гэж Пхеньян шүүмжилсэн байна.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сарын 3-14-нд Азийн орнуудад албан айлчлал хийнэ гэдгийг Цагаан ордон баталгаажуулсан юм. Энэ үеэр тэрбээр БНСУ-д, ялангуяа хоёр улсын зэвсэггүй бүсэд очиж магадгүй гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Дональд Трамп цэргийн ажиллагаа гэх мэт Ким Чен Уныг зогсоох олон боломж нээлттэй байгаа гэж мэдэгдсэн бол Цагаан ордон Пхеньянтай яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж үзэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "БНАСАУ-ын асуудалд юу болохыг бид ажиглах болно. Миний хэлж чадах зүйл одоогоор энэ л байна. Гэхдээ бид олон зүйлд бүрэн бэлтгэгдсэн. Ямар нэг зүйл тохиолдвол бид хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа. Миний бие энэ боломжид үргэлж нээлттэй байдлаар хандана. Гэхдээ хэлэлцээ хийхээс өөр замыг сонговол, бид үүнд бэлэн байна" гэж мэдэгдсэн байна.




САНАЛ БОЛГОХ