ОУВС: Эдийн засгийн богино хугацааны эрсдэл буурсан ч геополикийн эрсдэлүүд нэмэгдсээр байна

Мэдээ

Олон улсын хэмжээнд инфляцын түвшин бага, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн ирэх жилүүдийн өсөлтөд эрсдэл дагуулж байна гэж Олон Улсын Валютын Сан дүгнэлээ. Үүнээс өмнө тус байгууллагаас эдийн засгийн өсөлтийн таамгийг нэмэгдүүлж эерэг дүгнэлт гаргасан юм. Олон Улсын Валютын Сан өнгөрсөн амралтын өдөр Вашингтон хотноо танилцуулсан тайланд "Дэлхийн эдийн засаг сэргэх явц үргэлжилж байна. Ялангуяа дийлэнх хөгжингүй орнуудад инфляц нь зорилтот түвшнээс доогуур, олонх улс орнуудад эдийн засгийн өсөлт нь нам дор түвшинд хэвээр байгаа"-г онцолжээ. Түүнчлэн “Хэдийгээр эдийн засгийн богино хугацааны эрсдэл буурсан ч дунд хугацааны эрсдэлүүд, ялангуяа геополикийн эрсдэлүүд нэмэгдсээр байна” гэж дүгнэсэн байна. Олон Улсын Валютын Сангаас геополитикийн чухам ямар эрсдэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхөөр байгааг тодорхой дурдсангүй.

Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ, БНАСАУ-ын дунд цөмийн зэвсэгтэй холбоотой бие биеийнхээ эсрэг ширүүн мэдэгдлүүд хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг арга хэмжээ авч Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох хүрээнд 2015 онд байгуулсан олон улсын гэрээг дахин хэлэлцэхээр боллоо. Үүний зэрэгцээ Их Британи, Европын Холбооны дунд BREXIT-ийн хэлэлцээ үргэлжилж байна.




САНАЛ БОЛГОХ