Лалынхны дайнд Жүүдүүд татагдлаа

Судлаачийн үг

Ингэх нь л яг дутаад байсан юм

“Амьд явбал улсын наадам үзнэ” гэдэг шиг Израиль, Саудын Араб хоёр нөхөрлөхийг хүн төрөлхтөн үзэж гайхшаа барах цаг айсуй. EurAsia Daily (eadaily.com) сайтад энэ тухай дэлгэрэнгүй мэдээлснийг олж үзээд нүдэндээ итгэсэнгүй. Арабын Нэгдсэн Эмирт улсын тагнуулын албаны мэдээллээр Саудын Арабын өндөр түвшний төлөөлөгчид Израильд нууцаар айлчилжээ. Төлөөлөгчдийг Угсаа залгамжлагч Хунтайж бөгөөд Батлан хамгаалахын сайд Мухаммед бин Салман тэргүүлжээ. Тэр хунтайж нь өндөр настай өтөл эцэг Хаан Салман бин Абдул-Азиз аль-Сауд гэгчээсээ эрх мэдлээр бараг дутахгүй, цэл залуу 32-хон настай хэрнээ Саудын Арабын засгийн эрхийг гартаа атгасан, тэр утгаар Саудын Араб-Израилийн дээд хэмжээний анхны айлчлал тохиочихсон юм уу гэлтэй. Учир нь тэр залуу сайд Ханхүү Биньямин Нетаньяхутай албан ёсны хэлэлцээ хийжээ. Айлчлалын зорилгоо ч тэрбээр нууцалсангүй. Израилийг хүлээн зөвшөөр хэмээн Саудын Арабт даралт шахалт үзүүлэх нь (хэнээс?) илт болсон тул хэмээн тэрбээр айлчлалаа тайлбарлажээ.

Дипломат харилцаа огт байхгүй энэ хоёр улсад харин Ираны зүгээс антагонист заналхийлэл, бодит аюул илт буй болсон. Ираны зүгээс элдвээр айлгаж сүрдүүлэх болсон тул тэр хоёр де-факто Ойрхи Дорнодод хоёр том партнёр болж хувирчээ. Палестины асуудлаар тэр хоёрын дунд зөрчил бий юү гэвэл бий.

Тэр нь ужгирсан, уламжлалт зөрчил. Харин де-юре Израиль Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоолгох гээд байгаа цаад эзнийг нь тааж ядах юмгүй. АНУ тэр эзэн нь. Ираны эсрэг Израиль- Саудын холбоо байгуулахыг АНУ л шахна. Дональд Трамп бол бүр «гурвалсан холбоо» (АНУ-Израиль-Саудын Араб) байгуулахыг илт лоббидно. Израиль-Саудын Арабыг санхүү- эдийн засгийн хувьд холбож авахыг АНУ бас шахна. Олон улсын санхүүгийн зах зээлд Сауд нь жүүдийн төр улсаас туслалцаа дэмжлэг хүслээ гэх мэдээлэл явж байна. Санхүүгийн хувьд Саудын Араб нь элдэв бэрхшээлтэй тулгарсан, гол түүхий эд болох газрын тосны үнэ доогуур байгаа, хөрөнгө оруулалт нь саарсан, тэгэхээр нь ОУВС, Дэлхийн Банкнаас зээл авахыг хүссэн. Гэтэл Израилийг хүлээн зөвшөөрөхгүй бол зээл бүтэхгүй гэдгийг өрнийнхөн ойлгуулчихсан. Олон улсын гол гол биржүүдийг жүүд нар залж чиглүүлдэг тул Сауд нь Израиль руу хандахаас өөр арга замгүй.

Саудын Арабын ирээдүйн хаан (хэдхэн жилийн дараах) жүүдийн төр улс руу зүглэсэн өөр олон шалтгаан бий. Нетаньяху ч алга тосон угтах мэтээр урьдчилаад мэдэгдэл урсгачихсан. Тэр нь арабын ертөнцийн орнуудтай харилцах бодлогоо шинээр томъёолно гэх амлалт бүхий. Тэгж томъёолно хэмээн есдүгээр сарын 6-нд мэдэгдэл хийсэн бол 10-нд бүс нутгийг “дэлбэлнэ” гэсэн нь Саудын Apaбын ирээдүйн хааны гэнэтийн тэрхүү айлчлалыг нэрлэсэн хэрэг байв. 2017 оны зуны нэгэн явдлыг нэрлэмээр байна. Иерусалимд «рибат» буюу лал-иудей-христианы хоорондын эсрэгцэл, мөргөлдөөн тохиоход лалын ариун дагшин нутгийн эзэд болох Саудын Араб таг чиг өнгөрсөн. Иерусалим дэх Аль-Акса мечеть рүүгээ нэвтрэх гэсэн мусульманчуудыг Израилийн тусгай албад чангалж, бөөн үймээн дэгдэхэд Риядад дуугүй өнгөрөөжээ.

Лалын ариун дагшин шашнаасаа урвалаа хэмээн “Лалын ах дүүс” гомдол урсгахад мөн л гөлийгөөд өнгөрсөн. Мухаммед бин Салман нь угсаа залгамжлагчаар ердөө 2017 оны зургаадугаар сард сонгогдсоны дараахан болсон үйл явдлыг ярьж байна.

Тэгвэл нэг жилийн өмнөх бас нэгэн баримт байна. 2016 оны долдугаар сар. Израильд Саудын арабын генерал, Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх асан Анвар Эшки (эдүгээ Жидда дахь Ойрхи Дорнодын стратегийн судалгааны төвийн захирал) айлчилсан ба түүнийг дагалдагсад нь ч бас зиндаа дээгүүр Вант улсын академик болон бизнесийн төлөөлөгчид байж, тэдэнтэй Иерусалимд ГХЯ-ны Ерөнхий захирал Израиля Дори Гольд, БХЯ- ны ажиллагааны кординатор генерал Йоав Мордехай нар уулзаж, Кнессетийн депутатууд ч хүлээн авч уулзсан. Генерал Мордехай саудын зочдыг Иордан голын баруун эргийн Иудей, Самари хотод хүлээн авсан нь Палестины эзлэгдсэн нутаг гэж үзвэл өдөөн хатгалга ч байсан гэмээр. Палестин-Израилийн мөргөлдөөнд жүүдийн талд чимээгүй оруулаад авсан гэлтэй. Дори Гольд, Анвар Эшки нар 2015 онд АНУ-д уулзалдаж байсан, Ираны цөмийн зэвсгийн асуудлаар ярилцаж байсан гэхчлэн өмнөх мэдээ өөр логикийг илэрхийлэх шиг.

Түүх ингэж хөвөрсөөр 2017 оны намартай золгож, Саудын Арабын ирээдүйн хаан жүүдийн нутагт ийнхүү хөлж тавьжээ. Тэр залууг Израиль руу урин дуудаж лоббидсон этгээд бол 2011−2017 онд Израильд АНУ-ыг төлөөлөн Элчин сайдаар ажилласан, өмнө нь Цагаан ордонд Обамагийн Ойрхи Дорнод эрхэлсэн зөвлөх асан Даниэль Шапиро гэгч юм. Тэрбээр 1969 онд Иллинойс мужид жүүд гэр бүлд төрсөн, Америкийн дээгүүр зиндааны жүүдүүдийн нэг.

Төлөөлөгчдийг сайд Мухаммед бин Салман тэргүүлжээ

Тэрбээр Израильд алба хаших хугацаандаа ганц л зүйл олж харсан, тэр нь Арабын хамгийн том хаант засагт улстай жүүд нар холбогдож түншлэх тэр хүслийг нь олж харжээ. Ойрхи Дорнодын ардчилал ба Арабын хаант ёс энэ цаг үед яг огтолцохыг тэрбээр олж нээжээ. Хоёуланд нь таагүй ханддаг, хоёулаа үзэн яддаг нэгэн аюул занал тэднийг нэгтгэх юм байна гэдгийг мэдэрчээ. Ийнхүү Ираны эсрэг Израиль, Саудын Арабын бодлогын зохицуулалтын механизм ажиллаж эхлэх нь тэр.

Хүчирхэг Иран Ойрхи Дорнодод төрж, түүний дагуул сахиул цэрэгжсэн хүчнүүд Ливан, Сириэс Израиль руу өнгөлзөж байхыг жүүд нар тэвчихгүй. Ливаныг хэрхэн элдэвлэж колоничлосон шигээ Сирийг яг тэгж колоничлох гэж байна хэмээн Нетаньяху ам мэдэн ярих дуртай. Жүүдийн төр улсын хил дээр “Ираны арми” байрлахыг хүлээн авшгүй хэмээн Израилийн БХЯ, Жанжин штаб ч байн байн мэдэгдэл хийлээ. Нетаньяху АНУ-д айлчлаад Трамптай уулзахдаа ч мөн тэгж ярьжээ.

Жүүдийн эрх баригчид Орост ч хандаж үзлээ. Сирид гайгүй бэхжиж аваад буй Оросыг шахаж лоббидож байгаад Израиль-Сирийн хил дээр Голаны өндөрлөгийн дунд 60-километрийн буфер бүс байгуулуулъя гэснийг нь Орос бүрэн дэмжсэнгүй. Орос хариуд нь “шиитийн дайчид” Израилийн хил рүү таван километроос дотогш нэвтрүүлэхгүй байлгахаар зохицуулъя гэснийг нь жүүдүүд хүлээж авсангүй. The Jerusalem Post сонинд бичсэн мэдээг хөрвүүлж байна. Өнгөрөгч зун Сочид Путинтэй Нетаньяху уулзаад урамгүйхэн буцсан ба АНУ руу айлчлахаар яарсан нь эндээс угшилтай.

Ирантай фронтоор шууд хиллэх вий хэмээн айж мэгдсэн жүүд нар Орост найдахаа больж, харин түүний оронд Эр-Рияд-Вашингтонтой холбоотны гурвалсан харилцаанд шилжихээр зориг шулууджээ. Москвагаас Тегераныг саатуулж чадахгүй, эсвэл тэгэх хүсэлгүй юм байна хэмээн The Jerusalem Post таамаг дэвшүүлжээ. АНУ ч стандарт бус шийдвэр гаргаж Израильд цэргийн баазаа байгуулахаар боллоо.

Израильтай үгссэнийх нь төлөө Саудыг дайсагнах Араб улсууд эхнээсээ тодорч эхэллээ. Муу нэрт Катар салхи хагаллаа. Тэрхүү үгсэлийг «геополитикийн фантаз» хэмээн нэрлэжээ. «Арабын дөрвөл» (Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ) тэртэй тэргүй Катарыг лүд болгоод тавьчихсан байгаа учраас Дохад юу гэж ниргэх нь чухал биш. Аргаа бараад шиитийн Иран руу хаалгаа нээх дээрээ тулсан. Катарын санхүүжүүлсэн лалын жихад Сирид ялагдаж дуусч байна, Иракаас бараг хөөгдсөн. Нэр хүнд нь ч навс унасан. Нэг мэдэхнээ Израиль нь «Арабын дөрвөл»-ийн талд чимээгүйхэн гарчихсан байна. Булангийн орнууд (Катар, Оманаас бусад нь) Ираныг нэг амьсгаагаар бут цохихыг хүсэх ба Израиль тэдэнтэй зуун хувь санал нэгдсэн. «Иранд юу муу байна, тэр нь бидэнд сайн болно» гэж жүүдүүд Булангийн монархуудтай хоршин хэлдэг хэлц үг болсон байна.

Ираны эсрэг Израиль- Саудын холбоо байгуулахыг АНУ л шахна

Курдын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дэмждэг цөөхөн улсын нэг нь Израиль. Учир нь Иракийн курдууд өрх тусгаарлаад авбал Ираных мөн тийм замаар орж, персүүдийн тэр улс задрах сулрах нигуртай хэмээн жүүдүүд тооцдог. Иракийн курдүүд салан тусгаарласанд хамгийн их ундууцсан нь Иран, тэгээд Турк юм.

Иран өнөөдөр Сири, Ирак, Йемен, Ливанд бэхжчихээд Израиль аргаа бараад Сирийн нутаг дахь шиитийн цэргийн объектууд руу халдаж байгаа. Нетаньяху ойр ойрхон Вашингтон руу хурдлаад байдаг болсон нь Трампаар Ираны эсрэг шийдвэртэй алхам хийлгэх гэснийх нь. Цагаан ордон Ираны талаар улам л хатуурхаж, бүр түрэмгий байдлаар хандаасай гэсэн хүсэл нь хэрэгжих цаг айсуй. Трампын бэлээхэн афоризм бий, Иранд мэхлэгдсэн тухай.

Ингэхэд Саудын Арабын таван жилийн тэртээх лалын экстремист бодлого ул мөргүй алга болчихсон уу гэх адармаатай асуулт хэвээр үлдэж байна. Тэр нь өрнийнхний ардчилал, даяаршил, мэдээллийн их хувьсгалыг сөргүүлж шариат цэцэглэсэн цэвэр лалын нармай гүрэн байгуулах уриа тунхаг бүхий салафит, ваххабит бодлого байв. Үнэндээ Саудын Араб, Катарын мөнгөөр санхүүжиж, сэтгэл санааны дэмжлэг авсан салафит, ваххабитууд “Арабын хавар”-ын хувьсгалаар өндийж, амилж, сэргэн боссон юм. Салафитуудаар өнгөлсөн цоо шинэ Аль-Каеда (Социнтерн гэдэг шиг Лалын интернационал гэж нэрлэж эхлээд буй) хүртэл бий болж байв.

Салафит лалууд 2012 оноос Сирид идэвхжсэн. Сирид лалын фундаменталистууд засгийн эрх авбал Ирак болон нийт Ойрхи Дорнодын бүс нутагт шууд аюул занал учрахаар болсон байв. Башар Асадыг зайлуулсан тохиолдолд Афганистан дахь талибын дэглэм шиг л юм болчих байв. Засгийн эрх авсан салафит лалууд Аль-Каеда-тай холбоо тогтоон дараагийн ээлжинд Ирак–Сирийн хооронд дайн дэгдээж, ваххабит–салафитуудын дараагийн томхон зорилт нь шиитийн хагас хавирган сарыг устгах явдал хэмээн таамаглаж байлаа. Хэрэв тэгсэн бол Сирээс гадна Иран, Ирак, Ливан дахь шиитүүдийн эсрэг эцэс төгсгөлгүй дайн эхэлнэ. Уламжлалт аядуу ислам–ваххабизм хоёр, лалын суннит–шиит хоёр урсгалын хэн нь хэнийгээ вэ гэсэн ширүүн тэмцлийн үедээ лалын шашинд шилжин орлоо хэмээн үзэхээр үйл явдал сүүлийн таван жилд Сири, Ирак, Йеменд өрнөж байгаа нь нууц биш.

Яг ийм эгзэгтэй үед нь шиитүүдийн эсрэг эцэс төгсгөлгүй дайнд жүүдийн төр улс бахдалтайя нэгдэн орж байгаа юм биш байгаа.

САНАЛ БОЛГОХ