БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгдлээ

Түүхий эд

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид нүүрсний импортод тавих хязгаарлалтаа багасгаж байгаа нь тус улсын нүүрсний импорт нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Есдүгээр сарын байдлаар нүүрсний импорт өмнөх сарынхаасаа 11 хувиар өсөж, өдөрт 903 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь 2014 оны дөрөвдүгээр сарынхаас хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Харин өнгөрсөн сард нийт 27.08 сая тонн нүүрс импортолжээ. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлт болон ханшийг тогтвортой түвшинд үргэлжлүүлэн хадгалахаар зорьж байгаа гэдгийг тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.

Харин "БНХАУ-ын дотоодын зах зээлд нийлүүлэлт бага байгаагаас ханш нь өссөн энэ үед хилийн чанадаас нүүрс авах сонирхол улам бүр нэмэгдэж байна" гэж “Fenwei Energy”-ийн шинжээчид дүгнэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Чинхуандао боомтод 5500 ккал илчлэгтэй нүүрсний ханш 622 юаньд хүрч байсан аж. БНХАУ-ын эрх баригчид ханшийг 500-570 юаньд барих зорилт тавьсан талаар энэ оны эхээр мэдээлж байсан юм.




САНАЛ БОЛГОХ