БНХАУ-ын Коммунист намын XIX их хурлаар ирээдүйн удирдагчдыг тодруулна
Мэдээ
БНХАУ-ын эрх баригч Коммунист нам таван жилд нэг удаа зохион байгуулдаг хамгийн чухал уулзалтынхаа өмнө ирээд байна. Энэхүү хурлаар Мао Зедунаас хойших хамгийн нөлөө бүхий удирдагч Ши Жиньпин эрх мэдлээ бататгахыг зорьж байгаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь Коммунист намын XIX их хурлын үеэр ирэх таван жилийн хугацаанд тус улсын бодлогыг тодорхойлох 200 гаруй ирээдүйн удирдагчийг тодруулах юм.
Бээжинд болох хурлын үеэр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын бодлогод ямар өөрчлөлт, шинэчлэл гарах вэ гэдэгт олон улс анхаарлаа хандуулж байна. Энэ удаагийн хурал улс төрийн гэхээсээ илүү цаашдын мөнгөний бодлого, Төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг олон асуудлыг тодруулж өгнө гэсэн таамаг үүсээд байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй