Хүнсний ногооны үнэ цойлж, махны ханш доод түвшинд хүрэв

Сурвалжилга

Үхрийн гулууз мах кг нь 3400-3800 төгрөгийн үнэтэй байна

Өвлийн идшээ бэлтгэхээр “Хүчит шонхор” захыг зорьсон иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Ажлын өдрийн өглөө тус захын гадна талд автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас харвал нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ хангаад эхэлжээ. Зах ийн олны хөлд дарагдаж байгаа нь учиртай. Сүүлийн таван жилийн хугацаанд махны үнэ хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь иргэдийн эрэлт, худалдан авалтыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй.

Бид хүнсний ногоо болон махны үнэ, ханш ямар байгааг судлахаар мягмар гарагийн 09.30 цагт “Хүчит шонхор” захыг зорив. Захаас орж, гарч байгаа автомашины урсгалыг тооцвол 10.00 цагийн байдлаар бараг 2000 орчим хүн тус захаар үйлчлүүлжээ. Захын гадна талбайд ачааны автомашинууд эгнэсэн байлаа. Машины тэвшин дээр гулууз болон өрөөл мах овоолон ачиж, бөөний үнээр худалдаж байв. Үхрийн гулууз мах кг нь 3400-3800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Голдуу шүдлэн үхрийн мах борлуулж байсан бөгөөд өрөөл мах 80-100 кг татаж байв. Харин хонины гулууз махны нэг кг-ын үнэ 3000-3500 төгрөгийн ханштай бөгөөд ойролцоогоор 20 кг татна.

Худалдаачдаас махны үнэ хэзээнээс эхэлж хямдарсан талаар лавлахад “Нийлүүлэлт элбэг байгаа учир долоо хоногийн өмнөөс махны үнэ огцом унаж эхэлсэн. Өмнө нь бөөний үнэ нэг кг нь 6000 төгрөг байсан бол даруй хоёр дахин буурч, 3000-д хүрлээ. Малчид зуд турхан болох эрсдэлтэй гэж үзээд махаа олноор нь нядалж байна. Тиймээс махны нийлүүлэлт элбэгшиж, үнэ буурсан” гэх тайлбарыг өгсөн юм. Харин хаанаас ирсэн мах болохыг нэмж тодруулахад тоймтой хариу өгсөнгүй. Энэ нь ченжүүд гарал үүслийн гэрчилгээгүй, хаанаас ирсэн, хэнээс худалдаж авсан нь тодорхойгүй мах борлуулж байна гэсэн үг юм.

Жижиглэнгийн худалдааны үнэ сонирхохоор үхэр, адууны мах борлуулдаг хэсэг рүү оров. Нэг том зааланд үхэр, адууны мах зардаг нийт 50 орчим лангуу байгаа харагдана. Нэг тойроод үзэхэд хаана ямар мах, хэдэн төгрөгийн ханштай, дундаж үнэ нь хэд орчим байгааг түвэггүй мэдчихэж болохоор. Ерөнхийдөө нэг кг махны дээш, доош хэлбэлзэх үнэ 100-300 төгрөгийн хооронд. Хамгийн гол нь үнэтэй байлаа гээд сайн, хямдхан гээд муу мах гэсэн үг биш учраас сайтар үзэж, сонголтоо хийх шаардлагатайг худалдагчид онцлов.

Нийлүүлэлт элбэг байгаа учир долоо хоногийн өмнөөс махны үнэ огцом унаж эхэлсэн

Үнийн хувьд үхрийн цул мах 5500-5800, ястай нь 4800-5200, адууны цул 4800-5000, ястай нь 4600 төгрөгийн хооронд байна. Эндээс харахад адуу, үхрийн махны жижиглэнгийн үнэ ижил түвшинд хүрчихсэн байлаа. Учрыг нь худалдагч нараас лавлахад хятадууд адууны махыг бөөнөөр нь 3600 төгрөгөөр тооцон худалдан авч байгаатай холбоотой гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, адууны махыг экспортлож байгаа учир ийнхүү үнэ өсөж, үхрийн махны үнэтэй дүйж очжээ. Худалдагчдын хэлж буйгаар “Хүчит шонхор” зах дээр өмнө нь адууны мах бөөнөөр нь худалдан авдаг хоёр хятад ченж байсан бол одоо 10 гаруй болж нэмэгдсэн гэнэ.

Цаашлаад бид хонь болон ямааны махны жижиглэн худалдааны төвөөр оров. Лангуу бүр их хэмжээний мах овоолсон, жижиглэж байгаагаас харахад махны нийлүүлэлт үнэхээр их байгаа нь тодорхой байв. Хонины цул мах 4200-4300, ястай нь 4000, ямааны цул 4300, ястай нь 3800 төгрөгийн үнэтэй байна. Өдгөө махны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрээд буйг та графикаас харж болно. Жижиглэнгийн худалдааны үнэ сонирхохоор үхэр, адууны мах борлуулдаг хэсэг рүү оров. Нэг том зааланд үхэр, адууны мах зардаг нийт 50 орчим лангуу байгаа харагдана. Нэг тойроод үзэхэд хаана ямар мах, хэдэн төгрөгийн ханштай, дундаж үнэ нь хэд орчим байгааг түвэггүй мэдчихэж болохоор. Ерөнхийдөө нэг кг махны дээш, доош хэлбэлзэх үнэ 100-300 төгрөгийн хооронд. Хамгийн гол нь үнэтэй байлаа гээд сайн, хямдхан гээд муу мах гэсэн үг биш учраас сайтар үзэж, сонголтоо хийх шаардлагатайг худалдагчид онцлов.

Үнийн хувьд үхрийн цул мах 5500-5800, ястай нь 4800-5200, адууны цул 4800-5000, ястай нь 4600 төгрөгийн хооронд байна. Эндээс харахад адуу, үхрийн махны жижиглэнгийн үнэ ижил түвшинд хүрчихсэн байлаа. Учрыг нь худалдагч нараас лавлахад хятадууд адууны махыг бөөнөөр нь 3600 төгрөгөөр тооцон худалдан авч байгаатай холбоотой гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, адууны махыг экспортлож байгаа учир ийнхүү үнэ өсөж, үхрийн махны үнэтэй дүйж очжээ. Худалдагчдын хэлж буйгаар “Хүчит шонхор” зах дээр өмнө нь адууны мах бөөнөөр нь худалдан авдаг хоёр хятад ченж байсан бол одоо 10 гаруй болж нэмэгдсэн гэнэ.

Цаашлаад бид хонь болон ямааны махны жижиглэн худалдааны төвөөр оров. Лангуу бүр их хэмжээний мах овоолсон, жижиглэж байгаагаас харахад махны нийлүүлэлт үнэхээр их байгаа нь тодорхой байв. Хонины цул мах 4200-4300, ястай нь 4000, ямааны цул 4300, ястай нь 3800 төгрөгийн үнэтэй байна.

Өдгөө махны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрээд буйг та графикаас харж болно.

Тэгвэл эсрэгээрээ хүнсний ногооны үнэ энэ намар огт буурсангүй. Хүнсний бүтээгдэхүүн хамгийн хямдхан байдаг “Хүчит шонхор” зах дээр нэг кг төмс 600, шуудай нь 20000, лууван нэг кг нь 800-1000, сонгино 1000, манжин 1500, байцай 1200, сармис боодол нь 6000-8000, монгол сонгино, хүрэн манжин 1500 төгрөгийн үнэтэй байна.


Ногооны худалдаачдаас үнэ яагаад буухгүй байгааг тодруулахад “Энэ жил ургацын гарц муу байсантай холбоотой. Хүнсний ногоо ховордоод байна. Олдоцгүй байгаа тул үнэтэй байгаа юм” гэв. Энэ жилийн тухайд Завханы ягаан сармис иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Зөвхөн Завхан аймагт ургадаг ягаан сармис нь агууламжийн хувьд цагаанаас хэдэн зуу дахин илүү үйлчилгээтэй аж. Тиймээс үнийн хувьд ч өндөр. Тодруулбал, нэг ширхэг нь 1500, нэг кг нь 25 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Харин дайвар бүтээгдэхүүний хувьд хонины цувдаа 10000, үхрийн хэл 7000, адууны дайвар бүтээгдэхүүн 3000 төгрөгийн үнэтэй байна.

САНАЛ БОЛГОХ