АНУ-ын Үнэт цаасны хороо “Rio Tinto”-ийн удирдах албан тушаалтнуудыг залилангийн хэрэгт буруутгав

Мэдээ

АНУ-ын Үнэт цаасны хороо “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал болон Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан удирдах албан тушаалтнуудыг хөрөнгө оруулагчдыг залилсан хэрэгт буруутгаж байна. Тэднийг 2011 онд Мозамбикийн нүүрсний ордыг худалдаж авах үедээ нягтлан бодох бүртгэлийн стандарт, бодлогыг дагаж мөрдөөгүй. Мөн Африкийн нүүрсний ордоос хүлээсэн алдагдлаа нуун дарагдуулахыг оролдсон гэж үзэж байгаа юм. Тус компани 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авч байсан авсан энэхүү ордыг хэдхэн жилийн дараа 50 сая ам.доллараар худалдаж, их хэмжээний алдагдал хүлээж байжээ. Хэдий тийм боловч “Rio Tinto” компани Үнэт цаасны хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна Их Британийн Санхүүгийн удирдах газар “Rio Tinto”-ийг Ил тод байдлын хууль дүрмийг зөрчсөн гэж үзэн 27 сая фунт стерлингийн торгууль ногдуулсан байна.



САНАЛ БОЛГОХ