Start-Up Mongolia: Монголд гарааны бизнес хөгжих орчны үзүүлэлт 3.5 оноотой байна

Мэдээ

Монгол Улс гарааны бизнес хөгжих орчноороо тааруу үзүүлэлтэй буюу 10-аас 3.5 оноотой явааг "Start-Up Mongolia" төрийн бус байгууллага мэдээлж байна. Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй гарааны бизнес байгаа юм. Үүний 40-өөс дээш хувь нь 27-35 насныхны эхлүүлсэн бизнес аж. Гарааны бизнес тэр дундаа application хөгжүүлдэг технологийн бизнес эхлүүлэхэд дунджаар 20 сая гаруй төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болдог гэсэн тооцоо гарчээ. Гарааны бизнесийг дагаад дундын оффис буюу "Coworking Space"-ийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг "Start-Up Mongolia" онцолсон. Одоогоор нийслэлд томоохон хэмжээний таван дундын оффис байна. Дундын оффис нь гарааны бизнесийн өмнө тулгарч байгаа анхны хэрэгцээг хангахаас гадна инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Гэхдээ санхүүжилтээ хэрхэн шийдэх, цаашлаад чадварлаг баг хэрхэн бүрдүүлэхээс гадна патент, оюуны өмчийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгааг старт-апынхан онцолж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ