Үүцийг нь задлаагүй баялаг

Уул уурхай


Үүцийг нь задлаагүй ч эдийн засгийг босгоод ирэх нэмэлт сонголт бий

Орлого олох “Б” хувилбар бидэнд бий. Одоогоор үүцийг нь задалж, үүдийг нь нээгээгүй ч уруудсан эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх эрдэс, баялаг манай орны газрын хэвлийд хадгалагдаж буй.  Манай улсын эдийн засгийн тулгуур болж буй түүхий эдийг тоолбол гарын арван хуруунд багтана. Хэрвээ экспортын бараа, таваарынхаа тоог нэмж, төрлийг нь солонгоруулж чадвал ханшийн шуурга тохиолдоход бүдрэхгүй л болов уу. Экспортын ихэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрснээс гадна ирэх жилүүдэд монголчуудын “идэш” болчих ямар орлогын хувил бар газрын хэвлийд нууг даж байна вэ. 

Одоогоор нөөц нь бүрэн тог тоогдож, хайгуул, судалгаа нь эрчимжээгүй ч хэтдээ олон улсын зах зээлд монголоос цахиур хагалж мэдэх хэд, хэдэн хувилбар бий. Тухайлбал, ашиг олох боломжтой гэсэн таамаг, төсөөлөл байдаг ч хайгуулаас хэтрээгүй шатдаг занарыг нэрлэж болно. Монгол Улс тус түүхий эдийн багагүй нөөцтэй гэдгийг салбарынхан хэлдэг. Гэхдээ одоо гоор нөөцийг нь бүрэн тог тоо гоогүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт 788 тэрбум тонн шатдаг занарын нөөц бий гэсэн тооцоолол байдаг.


Гэвч энэ нь 1970-аад оны үед хийсэн судалгааны таамаг боло- хыг албаны хүн онцолсон юм. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд шатдаг занарын тогтоогдсон нөөц 1.8 тэрбум тонн хэмээн дурджээ. Газрын тосыг орлох түүхий эд хэмээн нэрлэгдэж буй шатдаг занар өдгөө АНУ-ын эдийн засаг хийгээд эрчим хүчний чухал эх үүсвэр болчихоод байна. Энэ хэрээр дэлхий дахинд шатдаг занар буюу уламжлалт бус газрын тосыг сонирхогчдын тоо нэмэгдсээр. Харин Монголд эсрэгээрээ хайгуул, эрэл хийх хүсэлтэй аж ахуйн нэгжийн тоо багасжээ. Монгол Улс 2014 оны долдугаар сарын 1-нд газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Ингэснээр шатдаг занар хайх 20 гаруй хүсэлт холбогдох албанд ирж байжээ. Гэвч ашигт малтмал, газрын тосны газартай (АМГТГ) ердөө гурван компани эрлийн гэрээ байгуулсан. Наймдугаар сарын байдлаар, “Жени Ойл Шейл Монголиа”, “Жени Монголиа”, “Баян-Өндөр Хайрхан” компани эрлийн гэрээ байгуулсан.

Одоогоор шатдаг занарын эрлийн гурван гэрээ байгуулжээ
Уг нь газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн 2014 оны үед энэ зах зээлийг сонирхох гадаад, дотоодын аж ахуйн нэг жүүд нэ мэгдэж байсан юм. Гэвч энэ эрчим хүчний түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унаснаас үүдэн сонирхогчдын хандлага буурсан. Түүнчлэн шатдаг занар олборлох нь уламжлалт аргаар газрын тос олборлохоос ч өндөр зардалтай байдаг нь шатдаг занарын зах зээлд ихээхэн саад болж буй. Монголд энэ чиглэлээр ажиллаж байсан компанийн үйл ажиллагаа ч хумигдсан дүр зураг харагдаж байна. 2013 оны дөрөв дүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Жени ойл Шейл Монголиа” компани л гэхэд Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг дамнан хайгуул хийж буй. Нийт 34 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд хайгуул өрнүүлж байгаа тус компанийн хайгуулын хөрөнгө оруулалт сүүлийн гурван жил дараалан буурчээ. Түүнчлэн “Genie Energy” компанийн санхүүгийн тайлангаас үзвэл, 2014 онд 2.7 сая ам.долларт хүрч байсан тус компанийн Монгол дахь хөрөнгө оруулалт 2015 онд нэг сая ам.доллараар багасчээ.

Харин 2016 онд бүр хэд дахин буурч, манайд хэрэгжүүлж буй төсөлдөө ердөө 0.1 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ мэт Монголд хэдэн жилийн өмнө идэвхжиж байсан шатдаг занарын хайгуул ерөнхийдөө зогсонги байдалд оржээ. Гэтэл дэлхий даяар “шидэт” чулуу хэмээн үнэлж буй шатдаг занарын хэрэглээ эсрэгээрээ тэлж буй. Үүнийг дагаад эрэлт нь өсөж байгаа энэ зах зээлийг чиглэх мөнгөний урсгал нэмэгдэх нь дамжиггүй. Өдгөө шатдаг занар үүцээ задлаагүй байгаа ч газрын тосны бүтээгдэхүүнийхээ дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад экспортолж, орлого олох “Б” төлөвлөгөөнд багтах нь гарцаагүй гэж салбарынхан үзэж байна.

“УНТАЖ" БУЙ ҮҮЦ
Үүнээс гадна багагүй мар гаан дагуулдаг газрын ховор элементийн нөөц манайд бий гэх. Хэдийгээр нэр нь ховор гэх тодотголтой ч эдгээр элементийн тархац, олдоц сийрэг биш. АМГТГ-ын геологи, хайгуулын хэлтсийн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс газрын ховор элемент, ислийн 642 сая тонн нөөц тогтоожээ. Гэхдээ энэ нь бүрэн тогтоогдсон дүн биш тул хайгуул хийх шаардлагатай байгаа юм. Технологийн үндсэн түүхий эдээр нэрлэгдэж буй энэ төрлийн түүхий эдийг ухаалаг утаснаас эхлээд сансрын уудам дахь хиймэл дагуул, салхин турбин гээд дэвшилтэт технологид ашигладаг. Тиймээс энэ төрлийн түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж буй. Газрын ховор элементийн зах зээлд БНХАУ үлэмж нөлөөтэй. Тус улсын нийлүүлэлтийн дийлэнхийг БНХАУ-ын хойд бүс нутгийн Бугат хот орчимд байрлах Баян-овоогийн уурхайгаас олборлодог байна. Өөрөөр хэлбэл, манай улсаас урд зүгт газрын ховор элементийн дэлхийн хэмжээний том уурхай байрлаж байна. Иймээс энэ уурхайтай физик, химийн чанараараа төстэй орд, илэрц манай улсын өмнөд хэсэгт бий. Бүр цөөнгүй байдгийг ашигт малтмалын газраас мэдээлсэн.

• Хэрэв экспортын бараа, таваарынхаа тоог нэмж, төрлийг нь солонгоруулж чадвал одоогийнх шиг ханшийн шуурга бүрт бүдрэхгүй л болов уу.

• Одоогоор нөөц нь бүрэн тогтоогдож, хайгуул, судалгаа нь эрчимжээгүй ч хэтдээ олон улсын зах зээлд монголоос цахиур хагалж мэдэх хэд, хэдэн хувилбар бий.

• Зарим түүхий эдийн талаарх мэдлэг, туршлага нимгэнээс эрдэс баялгийн нөөц хийгээд онцлог чанарын мэдээлэл өнөөг хүртэл бүрхэг хэвээр.

Монгол Улсад нөөц нь баталгаажсан мушгиа худаг, Халзан бүрэгтэй, Лугийн гол, Хотгор зэрэг орд байна. Бас хайгуулын ажил нэмж хийх шаардлагатай илэрц олон байгаа аж. Үүнээс үзэхэд, Монгол Улс лантаноидын элементийн нөөц чамлахааргүй хэмжээтэй гэж таамаглаж болохоор. Энэ ховор элементээр жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын экспорт хийх боломж байгааг ч манай эрдэмтэд тоо цоолсон. Өөрөөр хэлбэл, монголчуудыг тэжээх нэг үүц нам “унтаж” байна.

Одоогоор энэ үүцийн хэмжээ, шинж чанар тодорхойгүй байгаа тул үнэд хүргэх нөөцийн нотолгоо, дэлгээд харуулчих баталгаа одоохондоо алга.

ГАЗРЫН ТОСЫГ ОРЛОНО
Сүүлийн жилүүдэд газрын ховор элементээс гадна нүүрсний давхаргын метан хийн нөөцийг хайгуулчид багагүй сонирхох болсон. Эрчим хүчний ээлжит нэгэн эх үүсвэр болох энэ хийн нөөц манайд бий ч мөн л нөөц нь тодорхойгүй. Гэхдээ таван талбайд эрлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрийн гурвыг нь “Петровисресурс” компани, үлдсэнийг нь төрийн өмчит “эрдэнэс метан” болон “Хайланд Петролеум” компани хариуцаж байгаа юм. 2016 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс метан” компанийг байгуулсан. Тус компани “Корей газ”-тай хамтран Таван толгойн нүүрсний давхаргын метан хийг судалж буй. “Нөөц тогтоох ажилд нэлээд хэдэн жил шаардагдана. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа” гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

Мөн нарийнсухайт, Багануурын уур хайд энэ төрлийн хийн судалгаа явуулжээ. Нүүрсний давхаргын метан хий бол эрчим хүчний цэвэр нөөц. Уг нь энэ нөөцийн үүцийг задалбал эрчим хүчний хараат байдлаас Монгол Улс ангижрах боломжтой. Дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод нийлүүлэх ирээдүй ч харагдана. Энэ боломжийг олж харсан урд хөршийнхөн метан хийн олборлолтод хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд байгаа юм. Шатдаг занар, нүүрсний метан хий, газрын ховор элемент, уран гээд монголчуудыг тэжээж, тэтгэх боломжтой эрдэс баялгийн нөөц бидэнд нэлээдгүй байна. Гэвч энэ чиглэлийн туршлага, мэдлэг нимгэнээс эдгээр эрдэс баялгийн нөөц хийгээд онцлог чанарын мэдээлэл өнөөг хүртэл бүрхэг хэвээр. Энэ хэрээр ч газрын хэвлий доорх баялаг үнэ цэнэд хүрэлгүй өдий хүрчээ. Тиймээс эдгээр эрдэс баялгийг үнэд хүргэж, үр шимийг нь хүртэхийн тулд нөөцийг нь бүрэн тогтоох, шинж чанарыг нь нарийн тодорхойлох шаардлага тулгарч байна.


САНАЛ БОЛГОХ