Засгийн газрын найман гишүүнийг томилов

Мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын найман гишүүнийг томилоод байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо. Түүнчлэн Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь, Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг 69 гишүүний 58 нь, Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг 69 гишүүний 63 нь, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг 69 гишүүний 89.9 хувь нь дэмжсэн байна. Мөн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцсон 69 гишүүний 62 нь, С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилуулах саналыг 61 гишүүн дэмжжээ.

Харин УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдын, Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын, Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдын, Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.




САНАЛ БОЛГОХ