"eBay" III улиралд 514 сая ам.долларын ашигтай ажиллажээ
Мэдээ
Онлайн болон дуудлага худалдааны үйлчилгээ үзүүлдэг "eBay" компанийн орлого III улиралд 8.6 хувиар өсөж, 2.41 тэрбум ам.долларт хүрлээ. Улмаар Калифорнид төвтэй тус компани III улиралд 514 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг нь 48 центэд хүрчээ.
"Үйл ажиллагааны үндсэн гурван платформдоо онцгой анхаарал хандуулсан нь санхүүгийн үзүүлэлтүүд эерэг гарахад, цаашлаад сүүлийн гурван жилийн хамгийн өндөр өсөлтөд хүрэхэд гол нөлөөг үзүүлсэн" гэж тус компани мэдэгдсэн байна. Харин IV улиралд "eBay" компани 2.58-2.62 тэрбум ам.долларын орлого олж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй